Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-18

НУМ: ӨНӨӨДӨР ЦАГ ЗАВ БАГА ГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Стресс болон дарамт ихсэх хандлагатай байна. Үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч аль болох эергээр хандахыг хичээ. Хэрүүл маргаантай байдалд орохгүйн тулд хэлэх үгээ сайтар тунгаан бод. Хэрвээ танд маш их дарамттай байвал гүн амьсгаа авч, бясалгал хийх зэргээр өөрийгөө тайвшруул. Энэ оройн төлөвлөгөө бол ядаргаагаа тайлахад оршино. 

Үхэр: Ажлын хуваариас болж нэлээд асуудал тулгарах бололтой. Дуусгаагүй ажлуудаа эмхэлж цэгцэлсний дараа энэ цаг үед нэн шаардлагатай байгаа үйл ажиллагааг шинээр эхлүүл. Бүх юманд биеэ барьж, хяналттай хандах юм бол энэ өдөр сайхан өдөр байх болно. Ажил мэргэжлээрээ амжилт гаргах зөн совин төрнө. Гэхдээ цаг үеийн өөрчлөлтийг илүү мэдрэх хэрэгтэй үе

Ихэр: Энэ үе бол амьдралын хэв маягаа өөрчлөх цаг. Хэрэв та ажилдаа сайн анхаарлаа хандуулахгүй байвал энэ нь өөрөө өөртөө асуудал дуудаж байгаа гэсэн үг. Хязгаарлагдмал орон зайг нэвтлэн, өөрт тулгараад байгаа аливаа асуудлыг бодож эргэцүүлмээр санагдах болно. Нарийн мэдрэмжээ өргөжүүлэн, бусдын сэтгэл санааг ойлгохыг хичээгээрэй.

Мэлхий: Зарим санхүүгийн хүндрэлүүд ард үлдэх тул өөрийн аюулгүй, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх үйлдэл хий. Эрч хүчтэй байх тул дараагийн зорилгодоо хүрэх арга замыг олно. Найз нөхөдтэй холбоотой асуудал гарч мэдэх тул зарим зүйлийн нарийн учрыг тунгаах шаардлага үүснэ. Хөндлөнгийн нөлөөлөл чухал ажил хэрэг, уулзалтад саад болж мэднэ. Хайртай хүндээ тавих халамж зөвхөн үгээр илрэх бус үйлдлээр харагдвал сэтгэлийн сайхан таашаал авахаар байна. 

Арслан: Харилцаа холбоогоо сайжруулах нь хүссэн зүйлдээ хүрэхэд тусална. Хайр дурлалын харилцаа сайн байна. Өөрийгөө хэт үнэлэхээс зайлсхий. Сайн үр дүн хүсэж байвал өөрийн эрч хүчээ илүү онцгой зүйлдээ зориулах хэрэгтэй. Хэрвээ та нөхцөл байдал муудахад өөрийгөө буруутгаж байгаа бол хий санаа зовохын оронд нь хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй.

Охин: Орлого зарлагаа сайн тооцоотой байлгадаг эсвэл мөнгөө хамаагүй зарцуулдаг аль ч бай та санаандгүй зүйлд төлбөр төлөх хэрэгтэй болно. Өөр үнэлэмжтэй хүнтэй харилцахад хэцүү байх бөгөөд тийм хүмүүстэй ажил хэргийн хэлэлцээр хийх хэрэгтэй болж магадгүй. Бусад хүмүүсийн нийтлэг хандлагыг олж харахыг хичээ. Од эрхсийн нөлөө таны оюун санаанаас илүү зөн мэдрэмжийг дэмжиж буйг санаарай. 

Жинлүүр: Багаараа ажиллахыг хичээ. Аливаа харилцаанд өөрийгөө шударга хүн гэдгээ харуул. Гэхдээ ямар нэг чухал өөрчлөлт хийх бол гол ажлаа өөр хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Өөрийн гаргасан гол шийдвэр үр дүнд хүрвэл та сэтгэл хангалуун байх болно. Харин ердийн ажил хэрэгт өөрийгөө хэт хүчлэлгүй, болох ёстой зүйл цаг нь ирэхээр жамаараа биелнэ гэдэгт итгэ.

Хилэнц: Хийсэн буруу үйлдэлдээ дараа нь гэмшихгүйн тулд ойлгомжгүй нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрэглүүлэхээс татгалз. Сонирхолтой өөрчлөлт танд урам зориг өгөх бөгөөд баяр хөөр шинэлэг орчныг бий болгоно. Хувийн амьдралдаа гэрэл гэгээ нэмэх зүйлд мөнгө зарцуулахаас халшрах хэрэггүй. Өнгөрсөн үеийн таагүй дурсамжийнхаа талаар бодохгүй байх нь чухал. 

Нум: Өнөөдөр цаг зав бага гарна. Утас тасралтгүй хангинаж, мессеж чатууд тасралтгүй ирэх бололтой. Олон нийтийн үйл ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд ч цуврах болно. Чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн бүлэгт нэгдэх нь шинэ найзуудтай болоход тус болно. Найз нөхөд хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаанд элдэв асуудал гарахгүй. Гэхдээ бизнесийн асуудал дээр бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. 

Матар: Өнөөдөр эхэлсэн үйл хэрэг ирээдүйд өгөөжтэй байх болно. Од эрхсийн нөлөө танд том зорилгоо гол болгоход нөлөө үзүүлнэ. Ингэснээр шинэ эрч хүч, урам зоригийг мэдрэх болно. Түргэн шийдэхэд хэцүү сонголт ажил мэргэжлийн тал дээр тулгарна. Хэрвээ ямар нэг чухал уулзалт байгаа бол аль болох эртхэн гэрээсээ гарахгүй бол ямар нэг байдлаар хоцрох шалтгаан мундахгүй бололтой. Урьд нь мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр, өр төлбөрөө олж авах хүнд байх болно. 

Хумх: Өнөөдөр яаран дүгнэлт гаргаж, огцом шийдвэрт хүрэхээсээ татгалз. Аливаа үйл хэрэгт өөрийн боломж чадварыг хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Онц шаардлага гараагүй бол ямар нэгэн гэнэтийн зүйл хийхээс зайлсхий. Чөлөөт цагаараа аль болох идэвхтэй амарч, эрүүл мэнддээ анхаарал тавь. Спорт нь эрүүл мэнд болон амьдралын чадавхыг тань нэмэгдүүлэхэд туслах болно. 

Загас: Өнөөдөр Од эрхсийн хөдөлгөөн таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс өнөөдөр санхүүгийн асуудлуудаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах бол танд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Мөн та ямар ч ажил хийсэн жин тан болгохыг их хичээнэ. Алс газар явахыг хүсэх бөгөөд та аян замд гарахад бэлэн байгаа эсэхээ шалга.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22