Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, эрс хүйтэн хэвээр байх төлөвтэй байна. Малчид, иргэд, тээвэрчдэд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.
Нэгдүгээр сарын 19-ний 20 цагаас 20-ны 20 цаг хүртэлх мэдээ
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -44…-49 градус хүрч хүйтэрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -38…-43 градус, бусад нутгаар -30…-39 градус хүйтэн байна.
Өдөртөө баруун болон хойд нутгийн зарим хэсгээр -32…-37 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41…-43 градус, бусад хэсгээр -33…-35 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.
Багануур орчимд шөнөдөө -39…-41 градус, өдөртөө -25…-27 градус, Тэрэлж орчимд шөнөдөө -40…-42 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байх төлөвтэй.
Ирэх өдрүүдийн төлөв
Нэгдүгээр сарын 21-25-ны хооронд 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
22-ноос баруун нутгаар, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Гэсэн ч шөнөдөө -40 градус давж хүйтрэх нутгууд хэвээр байх тул зам, тээвэр болон мал аж ахуйн салбарт онцгой анхаарал шаардлагатай байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








