2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын энгийн нөлөөнөөс ч маш үнэтэй зүйл сурч байж мэднэ. Таныг хувийн ажилд тань хэрэгтэй уулзалт хүлээж байна. Амьдрал дээр хэрэгжүүлэх бодит ажил бүтэмжтэй байх бөгөөд зарим ээдрээтэй нөхцөл байдлаас гарах гарцыг олно. Харин од эрхсийн байрлал тийм таатай биш тул орой үдэш ганцаар явахаас зайлсхий.
Үхэр: Одоогийн ажлын байр сууриндаа сэтгэл ханамж бага байвал өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай ажил хэрэг зорилгоо биелүүлэхэд тусална. Таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар эерэг үр дүнг авчрах болно. Өөрийн сонирхдог зүйлийн талаарх мэдлэгээ бусадтай хуваалцах нь хүмүүст таатай мэдрэмж төрүүлнэ.
Ихэр: Үүрэг хариуцлагадаа эзэн, байж ажил мэргэжлээрээ амжилт олно гэдэг асуудал ихтэй ч дараа нь бахархалтай байх болно. Хүн бүр таныг өөлж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зөв зам дээр зогсож байгаа бол ямар ч хэцүү саад бэрхшээлтэй учирсан сайхан ирээдүйг та өөрийн гараар бүтээх болно. Төлөвлөсөн ажлаа биелүүлсний дараа өөрт чухал хүмүүстээ цаг зав гаргаарай.
Мэлхий: Энэ өдөр танд нэгэн хэвийн байдлаа өөрчлөх хүсэл төрнө. Бусдын дам нөлөөнөөс болж та ажилдаа төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Ажил хэргийн асуудлууд бүтэмж муутай байна. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Ажил ихсэх гэж байгаа тул эртхэн бэлтгэлээ базаа.
Арслан: Амьдралд тохиолдох энгийн зүйлд ч идэвх санаачилгатай ханд. Том амжилт энгийн зүйлээс ч эхэлж болно. Бүх зүйлд хэт төгс юм уу хамгийн шилдэг нь байхыг хичээх хэрэггүй. Чухал амлалтаа биелүүлэх юм бол давуу талыг олж авна. Хэн нэгнээс шүүмжлэл сонсвол эмзэглэх хэрэггүй. Харин ч та үүнд бэлэн байж, ямар ч нөхцөлд сандралгүй хариу арга хэмжээ ав.
Охин: Ажил ихтэй байх бөгөөд элдэв зар сурталчилгааны саналуудаас болж сэтгэл санаа хоёрдож магадгүй. Сонголт хийх шаардлага улам нэмэгдэнэ. Сайн үр дүнд хүрэхийн тулд илүү судалгаа хэрэгтэй болно. Ямар нэг арга хэмжээний удирдагчаар сонгогдох боломж бага байгаа бол бухимдаад хэрэггүй. Энэ үе бол удирдлагыг гартаа оруулахад зохистой цаг биш. Зөвхөн хүлээсэн үүрэг хариуцлагадаа сайн анхаар.
Жинлүүр: Өөртөө итгэх хүч их байгааг ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Гэхдээ биеэ тоох байдлаа хойш нь тавьж байж үр ашигтай ажиллаж чадна. Мөн дэмий зүйлд мөнгө үрэхээ багасгахыг од эрхэс зөвлөж байна. Эерэг энерги бие сэтгэлдээ хуримтлуулахын тулд өөртөө тодорхой хэмжээний цаг хугацаа, орон зайг бий болгохыг зөвлөж байна. Амьдралд тохиолдох зарим зүйлд яаран дүн шинжилгээ хийж, огцом шийдвэр гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш байх болно.
Хилэнц: Олон нийтийн арга хэмжээ таны сонирхлыг татах бололтой. Үр бүтээл их байх тул та сэтгэл ханамжтай байх болно. Зарим хүмүүст өнөөдөр төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлага танд дарамт болж магадгүй. Гэхдээ өрөвч зантай хүмүүс тусламж, дэмжлэг хэрэгтэй болсон хүнд гараа сунгахад хэзээд бэлэн байх бололтой. Энэ нь найз нөхдөдөө тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа мэт мэдрэмжээс болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай.
Нум: Бусдын дэл сул яриа, худал үгэнд огт итгэж болохгүй. Хэрэв та хүнийг хэн бэ гэдгийг нь таньж чадахгүй байгаа бол зөн совиндоо итгэхэд болно. Хэрэггүй санаа бодлоос өөрийгөө салга. Шинэ ажил хэрэг яаран бүү эхэл. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хүмүүст хандаж хэлэх үгээ урьдчилан бэлдээрэй. Холбоогүй удсан ойр дотнын хүмүүс рүүгээ залгаарай.
Матар: Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Олон гэнэтийн үйл явдал болно. Гэвч гарах үр дагавар нь сайн байна. Амжилт олоход туслах өөдрөг үзэл, эерэг бодлоо батлах зүйлсийг судал. Ойр дотнын хүмүүсийн тань хэрэгцээ шаардлага таныг нэлээд дарамтад оруулах хэдий ч шийдвэрлэх арга хэмжээ авах гэж яарах хэрэггүй болов уу. Зарим асуудал өөрөө аяндаа шийдэгдэх хүртэл түр хүлээхийг зөвлөж байна.
Хумх: Ажил мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ч цаашид сайн сурч, судлах нь амжилтын үндэс байна. Өөрчлөлт хийх нь танд хэцүү байвал заавал том биш энгийн зүйлсээс ч эхэлж болно. Зарим сэтгэл шархлуулсан дурсамжуудаа зүгээр л мартах хэрэгтэй. Одоо байгаа амьдралаа энгийнээр сэтгэл хангалуун хүлээн авах нь сайхан амьдрахад туслах болно. Эрүүл мэндээ онцгой анхаар. Өөдрөг амьдрахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэ.
Загас: Та өөрийн хүсэл зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гаргах цаг үе бололтой. Энэ үед бүтээлч төсөл болон зар сурталчилгаанаас ашиг орлого олох болно. Анхааралтай судалж байсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой цаг үе. Бага зардлаар их зүйл хийх боломж гарна. Харин нөлөө бүхий хүмүүсийн хамааралд орох аюул байгааг анхаар.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








