Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-20

ШӨНӨДӨӨ ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГА ХЭВЭЭР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар тогтуун ч шөнөдөө хүйтэн хэвээр

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 23-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтний эрч чанга хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

2026 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр хүрнэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -41…-46 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -35…-40 градус хүрч хүйтэрнэ. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -22…-27 градус, бусад нутгаар -29…-34 градус хүйтэн байна.

Өдөртөө баруун болон төвийн зарим нутгаар -31…-36 градус, зүүн аймгуудын нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41…-43 градус, бусад хэсгээр -32…-34 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

Багануур орчимд шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -23…-25 градус,
Тэрэлж орчимд шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байх юм.

2026 оны нэгдүгээр сарын 22-26-ныг хүртэлх төлөв

24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

22-ноос эхлэн баруун нутгаар, 23-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч аажмаар суларна. Гэсэн ч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Сэлэнгэ, Орхон-Туулын бэлчирээр -39…-44 градус, өдөртөө -28…-33 градус хүрч хүйтэн хэвээр байх тул иргэд, малчид, тээвэрчид болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07