Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-20

ЗАГАС: МАРГААШ ГЭЖ ӨДӨР БАЙХГҮЙ МЭТ МӨНГӨӨ БҮҮ ХИЙСГЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр олон нийт рүү хандсан санаа тань дэмжигдэх болно. Уран бүтээл хийхэд тохиромжтой тул анхаарлаа сайн төвлөрүүл. Урлагийн хүмүүст гайхалтай өдөр болох болно. Од эрхсийн зүгээс үзүүлж буй таатай нөлөөллийг алдахгүйг хичээ. Энэ өдөр таны хувьд ажил дээрээ ч, гэртээ ч азтай байх болно. Ажил дээр таны санаа дэмжигдэж, хэрэгжиж эхлэх ба гэрийн ажилд оруулсан хувь нэмэр тань ч үнэлэгдэх болно. Бага зэрэг хичээснээр хийж дуусгаагүй ажлаа дуусгах болно. 

Үхэр: Чухал ажил эхлүүлэх гэж байгаа бол гарсан саад бэрхшээлээс болоод сэтгэлээр унаж магадгүй. Гэсэн ч бүх зүйл эхэлсэн тохиолдолд аяндаа ажил үйлс өөдрөг болж, найдаж байсан ашиг орлого авчрах боломжийг танд өгнө. Хамтран ажиллах санал хүлээж авахаар хүлээж байгаа бол боломжоо ухаалгаар ашиглаж, эргэн тойрондоо тав тухтай нөхцөл байгаа эсэхэд анхаарал сайн тавь. 

Ихэр: Ажил мэргэжлийн онцлог болон сонирхолтой санаачилгаас хамааран орлого нэмэгдэж болзошгүй. Од эрхсийн эерэг нөлөө ирнэ. Энэ нь танилын хүрээгээ өргөжүүлэхэд тусална. Орлоготой болох шинэ арга олоход эрч хүчээ гарга. Зарим хүмүүс албан тушаал ахих гэж байгаа мэдээ авах болно. Эрч хүчтэй байх тул сэтгэл санаа өндөр байх болно. 

Мэлхий: Энэ үед ажил хэргийн найзууд болон улс төрийн хүрээлэл чухал тус үзүүлнэ. Бусдад нөлөө үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд боломж өндөр байна. Эргэн тойрон тань баяр хөөрөөр дүүрэн байх нь бүгдэд таалагдана. Хосууд харилцааны асуудлаа дараа гэж хойшлуулсан ч гэсэн тааламжгүй харилцаатай хэвээр байх тул хэн хэнд нь хэцүү байх болно. Аливаа зүйлийн гол хэсгийг анзаараагүйгээс үүдэн асуудал үүсгэх бололтой.

Арслан: Энэ өдөр та ердийнхөөсөө илүү ухаалаг сэргэг байх хэрэгтэй бололтой. Зарим зүйлд эрч хүчээ дэмий барж байхаар давуу талаа ашиглах хэрэгтэй. Гэхдээ тайван бус байдал нэмэгдэх учраас элдэв дүрэм журам хязгаарлалтын эсрэг тэрсүүд зан гаргах хандлагатай. Өдөр тутмын ажилд нэлээд олон төрлийн арга барил хэрэглэх ёстой болох бөгөөд үгүй бол таны сонирхол тун хурдан буурах болно. 

Охин: Нэр хүндтэй хүмүүстэй хамтран ажилласнаар шинэ боломж гарч ирэх болно. Чухал хамтрагчтайгаа ямар харилцаатай байгаадаа санаа зовних болно. Зарим үйл явдал өмнө нь танд тохиолдож байсан мэт санагдвал гайхах хэрэггүй. Ийм нөлөөг янз бүрээр тайлбарладаг ч хэт ач холбогдол өгөлгүй урдах ажлаа амжуул. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх бололтой. Худалдаа наймаа хийх бол төлбөрөө шилжүүлэхдээ анхааралтай бай. 

Жинлүүр: Өнөөдөр олон сайхан үйл явдал тохиолдоно. Өөртөө итгэлтэй байдал өндөр байж таны төлөвлөгөөнд байгаа бүхэнд эергээр хандах боломж олгож байна. Хэрэв танд ямар нэгэн онцгой авьяас чадвар байдаг бол түүнийгээ амжилт гаргах хүртлээ зогсолтгүйгээр ашиглаарай. Өөрт тохирсон байр сууриа олох нь та бүхэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Таны зорилгодоо хүрэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэл санаснаа биелүүлэхэд тань ойртуулж өгнө.

Хилэнц: Сэтгэл санаа өөдрөг өдөр болно. Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ танилуудтай болоход сайн. Гэхдээ хир хэмжээгээ алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Зарим хүмүүс санаандгүй шагнал урамшуулал авах болно. Магтаалын үгнээс ихээхэн баяр баяслыг мэдрэх бөгөөд чин сэтгэлийн эсэхэд нь эргэлзэх хэрэггүй.

Нум: Биелүүлж чадаагүй амлалт, амжаагүй ажлаа биелүүл. Илүү сайхан сэтгэл ханамж өөрт чинь ирнэ. Ямар нэг зүйлийг нотлох хүсэл тэмүүлэл өндөр байна. Нууцлагдмал сонирхолтой ид шидийн гэмээр зүйлсийг судлахад тохиромжтой үе. Эргэн тойронд байгаа юмсаа эмхэлж цэгцэл. Танаас тусламж гуйсан хүнд өөрийн чадлаар тусал. Өнөөдөр онцгой зүйл тохиолдохгүй ч маргаашийн гайхамшигт ирээдүйдээ итгэлтэй бай.

Матар: Энэ өдөр таны амьдралын эрч хүч тийм ч өндөр түвшинд биш байна. Ажил төрлийн арга барил эсвэл удаан хугацааны турш дагаж мөрдөж ирсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахуйц ямар нэгэн үйл явдал болох төлөвтэй. Анхаарал болгоомжтой байж аливаад хүлээцтэй ханд. Их хичээсэн ч авьяас чадвараа бүрэн дүүрэн харуулж чадахгүй бололтой. Яарсан шийдвэр том алдаанд ч хүргэж магадгүйг анхаар. 

Хумх: Ажил мэргэжлийн асуудал ихэнх хүмүүсийг завгүй байлгах өдөр. Ажил амжихгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр шалгах гэсний хэрэггүй. Өнөөдөр бусад хүмүүсийн тухай бодлоо өөртөө л хадгал. Аливаа асуудалд шийдэмгий бус, тодорхойгүй байр сууринаас хандаж болзошгүй. Зарим чухал асуудлыг хойшлуулахад болохгүй нь зүйл байхгүй.

Загас: Танд амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Өөрийн эрч хүчийг дэмий зүйлд зарцуулалгүй, үр дүн гарах магадлал ихтэй ажилдаа илүү анхаар. Харин хэт өндөр шаардлага өөртөө ч, бусдад ч бүү тавь. Бусдыг үг дуугүй захирагдаж байхыг бүү шаард. Ингэх нь танд таагүй зүйл авч ирнэ. Маргааш гэж өдөр байхгүй мэт мөнгөө бүү хийсгэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07