БИЛГИЙН ТООЛЛЫН 4
2026.01.22 / ПҮРЭВ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 08.31-17.36
Барилдлага: Өлзийтэй буяны үйлийг үйлдэх, номын үйлийг эхлэх, гүйцээх, сүм дуганыг нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.
Шүтэн барилдлага: Аюулаас зайлах, ламтай учирах, цагаан зүгийн үйлд сайн. Түүнд төрсөн хүмүүн зургаа, ес, арван сар амьдарвал билиг багатай, урин ихтэй, хүүхэд доодост энэрэнгүй, баатар зоригтой, наян нэг хүрч наслана гэж номлосон. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Тагнай эрвэгнэвэл сайн хувийг олно. Бие таталдвал эцэг эхэд гэм болох нигууртай. Шилбэ таталдвал хэрүүл тэмцэл болохын нигууртай.
Суудал: Гал
Аргын тооллын 1 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Шувуун хушуут одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Б.ЭНХЗАЯА








Өдөр тутмын мэдээ









