Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээ: 24-нийг хүртэл цаг агаар тогтуун байна
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын 24-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадасгүй байх төлөвтэй байна.
2026 оны нэгдүгээр сарын 22-ны 08:00–20:00 цагийн урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр хүрч салхилна.
Агаарын температурын хувьд:
-
Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -32…-37 градус,
-
Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Орхон–Туулын бэлчир, Дарьгангын тал нутгаар -26…-31 градус,
-
Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус,
-
Говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -15…-20 градус,
-
Бусад нутгаар -20…-25 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2–7 метр. Агаарын температур -20…-22 градус хүйтэн.
Багануур орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 5 градусаар дулаарч -22…-24 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2–7 метр. Агаарын температур -21…-23 градус хүйтэн.
Өглөөний 05:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод агаарын температур -30 градус, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байх төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчид хүйтний эрчийг харгалзан дулаан хувцаслаж, зам тээврийн хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








