Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-23

НУМ: ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХУВИРАМТГАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ямар нэг санамсаргүй үйлдэл нь төсөөлж байгаагүй хүнд асуудалд оруулах бөгөөд энэ байдлыг болж өгвөл хурдан намдааж, сөрөг үр дагавраас сэргийл. Хэрвээ хэн нэгэн танд ямар нэг таагүй зан ааш гаргавал ямар хариу үйлдэл хийхээ сайн бодож, асуудалд орохоос сэргийл. Сайн найз тань гомдоовол сэтгэлээр унах хэрэггүй. Өнгөрсөнд үлдсэн таагүй дурсамжаасаа хурдан ангижрах арга барилд суралцаарай.

Үхэр: Од эрхсийн зүгээс эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Хэрэв өөрөөсөө дорой хэн нэгэнтэй таараах юм бол туслахад бэлэн байх хэрэгтэй болно. Хүмүүстэй санал солилцох үед өөрөө ярихаас илүү бусдыг сонсохыг хичээгээрэй. Гэхдээ хэн нэгний халуун дулаан шивнээ үгс болон магтаалд хэт туйлширч болохгүй

Ихэр: Таны хайртай хүн чинь хамгийн чухал байж болох ч аливааг хэтрүүлэх хэрэггүй. Хайртай хүн тань түр холдохыг хүсэх нь түүнд бага зэрэг хувийн орон зай хэрэгтэй болсон байх. Үүнийг тайван хүлээн авч сур. Ажил амьдралаа холихоос үргэлж сэргийл. Та өөртөө итгэлтэй байвал сэтгэлийн хөдөлгөөнөө оюун ухаанаар зохицуулж амьдралын сайхныг амтлах болно. Олон төрлийн эмчилгээ, зөвлөгөөнүүдийг сонсож эрүүл мэндэд тустай шинэ төрлийн сувилалд амар. 

Мэлхий: Амьдралын харилцаанд идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Энэ үед бусдын тусламж зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй. Найз нөхөр эсвэл эцэг эхийгээ гомдоож сэтгэлийг нь гонсойлгохгүйн тулд биеэ барихыг сануулж байна. Мөн ажилдаа хэт шамдлаа гээд танд гэр бүлийн уур халуун дулаан уур амьсгалыг нөхөж чадахгүй. Иймд гэр бүлдээ анхаарлаа хандуулан, чөлөөт цагаа тэдэндээ зориул. Үр хүүхэд тань юу хүсэж байгааг тойруу замаар ч болов судалж мэдэхэд илүүдэхгүй байх.

Арслан: Хайртай хүндээ зориулсан арга хэмжээ амжилттай болно. Энэ өдөр сонирхолтой үйл явдалд зориулсан төлөвлөгөө зохион байгуулахад тааламжтай. Энэ үйл явдал нь танд дурсамж баяр баясгалан авч ирнэ. Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн хүнтэйгээ учирна. Хэн нэгэн сонирхолтой болзоо санал болговол та дургүйцэх хэрэггүй. Эцэг эх арслангууд үр хүүхдүүдийнхээ дархлааг сэргээх тал дээр анхаар

Охин: Мөнгө санхүү болон орлого зарлагын зохион байгуулалтаа сайжруулах төлөвлөгөө гарга. Өр зээлийн тооцоонууд тань шаардлага хангахгүй байгаа бол сайн мэргэжилтэнд итгэх хэрэгтэй бололтой. Ирээдүйн зорилгын төлөө өнөөдөр юу бүтээх ёстойг зөв бодож тунгааж чадвал эерэг өөрчлөлт удахгүй ирнэ. Ямар ч холбоо хамааралгүй гэж бодсон зүйлс амьдралд тань нөлөөлж мэднэ. 

Жинлүүр: Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэлүүлнэ. Та хир их идэвхтэй байна төдий чинээ бусадтай харьцаа холбоо тогтоох нь хурдан байх болно. Ингэснээр танилын хүрээ тэлж ашигтай үйлчлүүлэгч, шинэ саналыг олж авч чадна. Гэхдээ таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Хувийн нууцаа чандлан хадгал. 

Хилэнц: Энэ өдөр гэр орноо тохижуулах засварын ажилд сайн. Аж ахуй ажил хийх явцад авьяас чадвараа ашигла. Үнэтэй эд зүйл худалдан авахаас зайлсхий. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цаг гаргахаар төлөвлөөрэй. Мөн өөрийн хувийн орон зайгаа бий болгохын тулд амрах цаг гарга. Гэр бүлийнхэндээ хамаагүй асуудлыг тэдэнд бүү мэдэгд. Гэхдээ тэдэндээ шударга хандаарай. Гэр орноосоо тав тухтай байдлыг мэдэр. 

Нум: Гэр бүлийн асуудал хувирамтгай байна. Зарим нэг нь энгийн ахуйн зөрчил бол зарим нь эртний гомдлын ул мөр байх магадлалтай. Таныг шалгасан үйл явдал энэ өдөр тохиолдох болно. Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгээ мэдрүүлж эхлэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ хамт танил газруудаараа богинохон аялал хий. Гэр бүлсэг хүмүүс амжилттай байх бөгөөд та зарим зүйл дээр өөрийн гайхамшигтай туршлагаа харуулна. Орлого багатай байгаа хүмүүсийн хувьд үнэтэй эд хогшил худалдаж авах хүслээ зүгээр л мартаж орхи. 

Матар: Гүйцэтгэж чадахаасаа илүү их хариуцлага үүрэх бололтой. Ямар нэгэн шинэ зүйл туршихаас татгалз. Өнгөрсөн жилийн турш хийсэн ажлаа дүгнэхэд цаг гаргах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйн амжилтад сайн нөлөө үзүүлнэ. Гэхдээ эерэг үр дүнгийн төлөө хэт амиа бодсон зан гаргаж магадгүй. Зорилгоо алхам алхмаар нь тодорхойлж түүндээ бага багаар хүрэх нь чухал болохыг санах хэрэгтэй.

Хумх: Үл тайлагдах сэтгэлийн түгшүүр нь энэ өдрийг сонирхолтой боловч таагүй мэт уур амьсгалтай болгоно. Чухал шийдвэр гаргахад сэтгэл санаа хоёрдож магадгүй. Сайтар бодож үзвэл ямар нэгэн өөр юм хийхийг үнэхээр хүсэж байгаа ч бүрэн итгэлгүй байна. Бүтэхгүй төлөвлөгөө зохиохоо боль. Амьдралд гэнэтийн санаанд ороогүй зүйл тохиолдох бөгөөд та гайхаж алмайрах болно. Өнөөдөр найз нөхөдтэйгээ хамт байх таатай уур амьсгалыг мэдэр. 

Загас: Өнөөдөр гэрийн ажлаа чухалчлан үзэх бөгөөд тав тухтай, эрүүл мэндэд хэрэгтэй цэвэрлэгээ хийх болно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал энэ оройг сайхан болгоно. Оройг олуулаа өнгөрөөхөөр төлөвлөж ямар нэг баярт оролцоно. Хамаатан садантайгаа сайхан харилцаа бий болгож энэ өдрийг гайхалтай болгох боломж байна. Хамтдаа суун ярилцаж, амар тайван байх нь амралтын өдрийн уур амьсгалыг таатай болгоно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07