БИЛГИЙН ТООЛЛЫН 9
2026.01.27 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 08.26-17.44
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Уул
Аргын тооллын 1 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ








