2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олныхоо дунд байж, олон үйл ажиллагаанд оролцож, идэвхтэй бай. Найрсаг итгэлтэй бизнесийн түнштэй болбол ирээдүйн ажилд дэвшил гарна. Одоо хэрэгтэй шийдвэрийг гаргах цаг үе. Таны гадаад төрхөд бусдын анхаарал татагдана. Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ ойр дотно байснаар амжилтад хүрнэ. Үүний үр дүнд эерэг энерги үүсэж, та аз жаргалтай болно.
Үхэр: Санхүүгийн асуудлаа хойшлуулалгүй нэн тэргүүнд анхаар. Өнөөдөр санхүүгийн асуудалд таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь хамгийн сайн үр дүнг авчрах болно. Олныг хамарсан хөл үймээнд автахгүйг хичээ. Бүх зүйл удахгүй ердийн хэм хэмнэлдээ орох болно.
Ихэр: Түргэдсэн, бодлогогүй үйлдэл энэ өдрийг тодорхойлох бололтой. Урьдчилан сэргийлж болох бөгөөд бүх зүйлд сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Магадгүй удаан хугацааны турш бусдын бодолд тааруулж амьдарсан бол өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ юу болохыг одоо л мэдрэх боломж ч байж мэдэх юм. Ажил ихтэй ч сайн амарч авч байгаарай. Энэ үед танаас ихээхэн эрч хүч шаардагдах болно.
Мэлхий: Төлөвлөсөн ажил хэргийг байдалд тийм ч тааламжтай байхгүй бололтой. Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга замыг хай. Санаачилгатай шаргуу байвал хүнд байдлаас гаргах боломжууд зөндөө байна. Зарим нөхцөл байдлын талаар хүн бүрд тайлбарлаж хэлээд хэрэггүй л болов уу. Энэ үед хийх гэрээ хэлэлцээр таны талд тохиромжгүй байвал сэтгэл гонсойхоосоо өмнө өөрчлөх арга бод.
Арслан: Ямар нэгэн адал явдал өнөөдөр тохиож байна. Зарим хүмүүс ажлаасаа хойш сууж, сэтгэл хөдлөм үйл явдалд оролцон зоргоороо аашлахыг хүснэ. Спортын сонирхол таныг зорилгодоо хүрэхэд өөрийгөө бэлтгэж байгааг харуулна. Хэрэв та амжилтад хүрвэл амьдрал тань маш хурдан өөрчлөгдөнө. Ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргах шаардлага тулгарахад зүрх сэтгэлээ дага. Оюун ухааны дур сонирхол тань тогтвортой амжилт болон хувирна.
Охин: Од эрхэс уйтгартай, тайван бус уур амьсгал илгээж байна. Зарим үед үнэнийг булзааруулахын оронд шулуухан юу хүсэж байгаагаа хэл. Дотоод мөн чанарынхаа талаар эргэцүүлж бод. Өөртөө зориулах хайр халамжийг өнгө мөнгөнөөс ялгаж хар. Хуурамч зангийн хязгаараа давах хэрэггүй. Төлөвлөгөөгөө эргэн харж хөрөнгө оруулалт үр дүнгүй байвал өөрчил. Санхүүгийн байдлаа хэвийн авч үлдэхийг хүсэж байгаа бол үрэлгэн байдлаа зогсоо.
Жинлүүр: Ур чадвараа үнэлүүлж, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Нэр алдраа өсгөхийг хичээж байгаа хүмүүсийн хувьд боломж нээгдэх ба гол шаардагдах зүйл гэвэл зоригтой байх. Үүрэг хариуцлага нэмэгдсэн нь мэдрэгдэх боловч аливаа асуудлыг шийдвэрлэхэд төвөггүй байх болно. Өнөөдөр олон хувилбаруудаас сонголт хийхэд бэлэн бай. Харин хуучин төлөвлөгөө өөрчлөгдөх юм уу цуцлагдаж магадгүй.
Хилэнц: Ажилдаа түүртсэн хүмүүс бүх шийдвэрээ өөрөө гаргахаас илүүтэйгээр бусдын аяыг харах тул нэр хүндээ анхаар. Биеэ яаж авч явах талаар илүү сайн аргыг сур. Ажилсаг, хичээнгүй хүмүүсийн хувьд албан тушаал ахих том хөзөр гарт тань орж ирнэ. Ажлын болон хувийн ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бүгдийг эртнээс төлөвлөсөн нь дээр. Сайн арга барил танд амжилтаа ахиулах болон албан тушаалаа дээшлүүлэхэд тусална.
Нум: Ихэнх хүмүүсийн хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэх хэрэгтэй болно. Үүнээс болж бусдад таалагдахгүй байгаа мэт санагдана. Гэхдээ өөрийн чадах зүйлийг л бусдад амла. Харин боломжтой бол сайн үйлсэд чадах чинээгээрээ туслаарай. Энэ нь таныг олон танилтай болгож, сэтгэлийг тань сэргээх болно. Хүлээж байсан уулзалт, болзоо санаанд тань хүрэхгүй байх бололтой. Гэхдээ шинэхэн танилуудын хувьд бол энэ нь хангалттай гэдэгт итгэ. Эхэн үедээ танд хэцүү санагдах боловч эцсийн үр дүн сайнаар гарах болно.
Матар: Олон нийтийн уулзалт таны санаа бодолд нөлөөлж өдрийн турш идэвхтэй байх урам өгөх болно. Хэрвээ та ямар нэгэн сайн үйлс хийх бол чин сэтгэлээсээ ханд. Өвөрмөц соёлын арга хэмжээ ихээхэн сонирхлыг төрүүлнэ. Олон сонирхолтой танилтай боломж гарна. Од эрхсийн нөлөө аливаа юмны хэм хэмжээг хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Амьдралаа шинэ түвшинд аваачих гэж ямар нэгэн яаралтай зүйл төлөвлөх хэрэггүй.
Хумх: Гаднын нөлөө таны санхүүгийн нөөц болон оюун ухаан, биеийн эрч хүчийг тань шалгах болно. Ямар нэгэн асуудлыг нухацтай болохоос өмнө тэр дор нь арга хэмжээ аваарай. Нэг их хамаатай биш бол бусдын үүрэг хариуцлагад хөндлөнгөөс оролцох гэсний хэрэггүй. Аливаад төвийг сахисан байр сууринаас хандах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд чадах чинээгээрээ тайван ханд. Хайрын харилцаанд тань зөрчилдөөн үүсэх төлөвтэй байна.
Загас: Бусдыг ойлгож хүндэлдэг хүмүүс олны дунд эзлэх нэр хүндтэй байр сууриндаа итгэлтэй байж болно. Та дотоод сэтгэлийнхээ амар тайван байдлаа бусад хүмүүстэй хуваалцаж чадна. Удахгүй гайхалтай шинэ адал явдлын эхлэл болно. Сайн үйлсийн аянд оролцох бол гайхалтай үр дүнг мэдрэх болно. Залуу хүмүүсийн гол зорилго нийгмийн болон мэргэжлийн талаараа нэр нөлөөтэй хүмүүстэй уулзаж танилцах байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








