Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээг хүргэж байна. Ойрын тав хоногт ихэнх нутгаар хүйтэн жавар үргэлжлэх бөгөөд зарим өдрүүдэд цас, явган шуурга шуурах төлөвтэй байна.
2026 оны нэгдүгээр сарын 27-ны 20 цагаас 28-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нутгийн баруун хагаст үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр хүрч салхилна.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Орхон-Туулын бэлчрээр -34…-39 градус хүрч хүйтэрнэ. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -23…-28 градус хүйтэн байна. Өдөртөө баруун болон хойд нутгийн зарим газраар -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус хүйтэн байх төлөвтэй.
Улаанбаатар хот орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Багануур орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2–7 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
2026 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2 хүртэлх төлөв
29-нд Алтайн өвөр говь, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр, 30-нд төв болон зүүн аймгуудын зарим нутгаар, 31-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, хоёрдугаар сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-наас хоёрдугаар сарын 1 хүртэл нутгийн зүүн хэсгээр секундэд 12–14 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Шөнөдөө ихэнх нутгаар -27…-39 градус, өдөртөө -17…-28 градус хүйтэн байх бөгөөд хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








