Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-01-29

ХУМХ: АЖИЛ ХЭРЭГТ БҮТЭЭЛЧ САНААЧИЛГА ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Та эр зориг, эрч хүчээрээ олныг манлайлж чадна. Удирдан зохион байгуулах авьяастай гэдгийг харуулна. Гэхдээ ямар ч тусгай ур чадвар ашиглалгүйгээр энгийн байдлаар шийдвэл илүү амархан ч байж болох юм. Төлөвлөгөөгөө гаргаад, тогтсон ажлаа дуусга. Хосуудын дундах хуучирсан харилцаанд асуудал гарна. Аль болох хөгжилтэй байж, хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. Ганц бие хүмүүст тохиох гэнэтийн үйл явдал хайрын холбоог эхлүүлэх бололтой

Үхэр: Өөрийн давуу талаа ашиглан шийдвэрээ гарга. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхий. Хэрвээ та ямар нэгэн хүмүүнлэгийн сайн дурын үйлсэд оролцвол өөрийн цаг зав, ашиг орлогодоо харшлахгүйгээр хийх аргийг ол. Спорт, фитнесээр хичээллэвэл өдөр бүрийг эрч хүчтэй эхлэх болно. Хэрэгцээгүй хоолноос татгалзаж, хоолны дэглэм барих нь тустай. Таны дотор эрхтэн эрүүл байвал гадаад үзэмжээрээ ч сайхан байна. 

Ихэр: Танд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй санагдана. Гэр амьтай хүмүүс өнөөдөр гадуур гарахаас илүүтэйгээр цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөхөөр шийдэх бололтой. Од эрхсийн байрлал хайр дурлал, аз жаргал, хүсэл мөрөөдөл зэрэг сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг тань руу илгээж байна. Сайхан харилцааны төлөө хайртай хүнтэйгээ илүү ойртож, өөрийгөө зөв ойлгуул. Хэлсэн амласан үгээ нотолж, романтик орчноор хүрээлүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлэх магадлалтай. 

Мэлхий: Мөнгөний асуудлаар хэн нэгэнтэй хэлэлцээр хийх бол өмнө нь сайн бодож үзэх хэрэгтэй. Одоогоор өөрийн гол хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах эрч хүч дутаж байж болох юм. Урсгал сөрөх тийм ч амар зүйл биш байна. Яаран хариу үйлдэл хийлгүй, сайн бодож үзээрэй. Хүмүүсийн зөвлөгөөг нөхцөл байдалтай уялдуулах гээд үзээрэй. 

Арслан: Ажил хэргийн хувьд танд урамшуулал төсөөлөөгүй байхад ирэх болно. Та хэн нэгнээс ажилдаа ашиглах зөв ойлголтуудыг авч чадна. Танд ирсэн мэдээллийг түргэн шуурхай дамжуулж өөрийн найз нөхөд хамтран ажиллагсдадаа хүргэх хэрэгтэй. Хэрэв та өөрийн баримталдаг үзэл бодлын эсрэг ямар нэгэн зүйлийг албадаж хийвэл энэхүү сайхан мэдрэмжийг үгүй болгоно гэдгийг анхаар. 

Охин: Судалгаа хийх ажил үр дүнтэй байхын зэрэгцээ бусдын итгэлийг олж нэр нөлөөтэй болоход тань тусална. Хамт олны дунд итгэл чухал үе. Хардах, сэжиглэх зан гаргахаас болгоомжилж, дотоод бодлоо тэр бүр ил илэрхийлэх хэрэггүй. Бусдыг шалгахаасаа өмнө нотолгоо байгаа эсэхдээ итгэлтэй бай. Санхүүгийн хяналт зарцуулалтаа ил тод болго. Ажлын талбар өрсөлдөөнтэй байх бөгөөд холилдсон мэдээллээс болж томоохон хэмжээний буруу ойлголцол гарахад амархан байна. 

Жинлүүр: Өнөөдөр өөрийнхөө бүтээлч байдлыг харуулах хүсэл эрмэлзэл маш өндөр байх болно. Гэхдээ бусдад амлалт өгөхдөө болгоомжил. Зөн совингоо дагаж чадсанаар та асуудлаа зөв шийдэж чадна. Та чухал шийдвэр гаргахдаа сайтар бодох шаардлагатай. Гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө шалга. Дутуу дулимаг алхам хийвэл та хийсэн ажлаа дахин хийнэ. Чухал шийдвэр гаргахаа дараа долоо хоног хүртэл хойшлуулаад өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ хийж, баяр хөөртэй бай.

Хилэнц: Бизнес эрхлэгч нарын хуулийн байгууллагатай холбоотой ажил хэрэг амжилттай байна. Од эрхэс таны эрч хүчийг онцолж байна. Сурагч оюутан хүмүүс шинэ мэргэжил эзэмших боломжоо өсгөх таатай үе. Энэ өдөр аливаа харилцааг идэвхжүүлэх мөн хайртай хосууд холбоогоо сэргээх зэрэгт сайн. Од эрхсийн нөлөө таны сайн зан чанарыг хэрэгтэй үед нь алга болгох магадлалтайг сайн анхаар. 

Нум: Хайр дурлалын харилцаа сайхан байх тул өдрийг романтик өнгөрүүлээрэй. Хөнгөн бодлоор хэн нэгний зүрх сэтгэлээр тоглож болохгүй. Сайхан хайр дурлалын харилцаа холбоо нь бусдын атаархлыг төрүүлэх магадлалтай. Хуурмаг мэдээлэлд автахаас болгоомжил. Спортын болон биеийн хүчний тэмцээн уралдаанд оролцох нэмэлт эрч хүчээ дүрэлзүүлэх сайн талтайгаас гадна таныг асуудлаас жаахан ч гэсэн холдуулна.

Матар: Өнөөдөр юу хийвэл таныг аз жаргалтай болгох вэ, түүнийгээ л хий. Тийм ч их таалагдахгүй байгаа ажлаа зүгээр л өөр хүмүүст даатгаж орхи. Нэмэлт орлого олох боломж гарснаар таны мөнгө санхүүгийн байдал сайжрах тул амьдралын хэв маягт өөрчлөлт орно. Өөрийн бизнесээ эхлүүлэх боломж гарахаас гадна, дургүй ажилдаа хэт зүтгэх шаардлагагүй болно.

Хумх: Ажил хэрэгтээ бүтээлч санаачилга гаргаж чадна. Таны авьяас чадвар бусдын бишрэл хүндэтгэлийг хүлээх магадлалтай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоос илүүтэйгээр санаа нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөхийг та илүүд үзнэ. Өнөөдөр завтай байвал үр хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг хийхэд зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудал гаргах хэдий ч уурлаж бухимдахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод. 

Загас: Хувийн зорилгоо сайн анхаар. Хүчтэй үзэл бодол болон итгэл үнэмшилтэй байх нь амжилт олоход сайнаар нөлөөлнө. Хэрэв харилцан зөвшилцөх боломжгүй бол өөрийнхөө үзэл бодлыг хамгаалан, бусдын хүчилсэн зүйлийг хийхээс татгалзаарай. Гэхдээ шаардлагагүй үед хэт бардам зан гаргавал бусад хүмүүсийн дургүйг хүргэнэ. Зарим хүмүүс гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадвал албан тушаал дэвшинэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07