Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээлэл
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим бүс нутгаар цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
30-ны өдрийн төлөв
Нэгдүгээр сарын 30-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орно.
2026 оны 01-р сарын 29-ний 20 цагаас 30-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ
-
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
-
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 м, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 м.
-
Агаарын температур:
-
Шөнөдөө Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -35…-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон төвийн зарим голын хөндийгөөр -29…-34 градус хүрч хүйтэрнэ.
-
Өдөртөө баруун хойд нутгаар -23…-28 градус, төвийн болон зүүн нутгаар -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус хүйтэн байна.
-
Нийслэл орчмын цаг агаар
-
Улаанбаатар: Багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус.
-
Багануур: Цас орохгүй, шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -17…-19 градус.
-
Тэрэлж: Цас орохгүй, шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 31-нээс 02-р сарын 04 хүртэлх төлөв
Хоёрдугаар сарын 1-нд Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндий, 3-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зарим өдрүүдэд секундэд 12–14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Энэ хугацаанд Увс нуур, Дархадын хотгор болон баруун, хойд нутгаар шөнөдөө -33…-38 градус хүрч, хүйтний эрч хэвээр үргэлжилнэ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








