2026 ОНЫ 01-Р САРЫН 30-НЫ БААСАН ГАРАГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн сүлжээнд холбогдсон тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрийн дагуу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны Баасан гарагт цахилгааны хязгаарлалтыг хуваарийн дагуу 2 цагийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
Иймд хэрэглэгчид зайлшгүй шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийн хэрэглээгээ багасгаж, цахилгаан эрчим хүчээ хэмнэн ашиглахыг албаныхан уриаллаа.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ









