Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээлэл
Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл ихэнх нутгаар өдрийн цагт хүйтний эрч суларна.
2026 оны 01 дүгээр сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи баруун хойноос секундэд 4–9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 11–13 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -27…-32 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -11…-16 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.
Өдөртөө Увс нуур, Дархадын хотгор орчмоор -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, голын хөндийгөөр -16…-21 градус, говийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Багануур орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3–8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
2026 оны 02 дугаар сарын 01-нээс 05-ныг хүртэлх урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 3-нд Дархадын хотгороор, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4–9 метр, 1-нд зүүн хэсгээр, 4-нд ихэнх нутгаар секундэд 13–15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр -33…-38 градус, өдөртөө -21…-26 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө +2…-3 градус дулаан байх төлөвтэй. 4-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч дахин чангарна.
Малчид, тээвэрчид, иргэдийг салхи шуурга, хүйтний эрчийн өөрчлөлтөд анхаарч, зам даваа, малын бэлчээрт болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ









