Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-03

ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Энэ сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд зүүн аймгуудаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2026 оны хоёрдугаар сарын 3-ны 20 цагаас 4-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон төв хэсэг, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын баруун, хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 метр, зарим газраар 12–14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгүүдээр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус хүйтэн байна. Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Тэс, Идэр голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор

Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5–10 метр. Шөнөдөө -21…-28, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Багануур орчмоор

Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Шөнөдөө -25…-27, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор

Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна. Шөнөдөө -27…-29, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

2026 оны хоёрдугаар сарын 5–9-ний өдрүүдийн цаг агаарын төлөв

5-нд баруун аймгуудын өмнөд хэсэг, 6-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 5–7-нд говь, тал хээрийн нутгаар салхи секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

05-нд ихэнх нутгаар, 06–07-нд зүүн аймгуудаар хүйтний эрч эрс чангарч, зарим газраар шөнөдөө -39…-44 градус хүрч хүйтэрнэ. Харин 7-нд баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07