БИЛГИЙН ТООЛЛЫН 18
2026.02.04 / ЛХАГВА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 08.16-17.56
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Аргын тооллын 2 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 18, Бага морь одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Гал морин жилийн хаврын уур орох (4ц 19м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








