Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-03

НУМ: ӨНӨӨДӨР ХОЛЫН ХҮНЭЭС САЙН МЭДЭЭ ДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Харилцан ойлголцох байдал болон амьдралын чиг хандлага таныг өөрчлөлт хийхийг шахаж шаардаж болох юм. Эрс шийдэмгий, өөрийн бодолтой зан чанар чухалд тавигдана. Мөнгө олох асуудал толгойд эргэлдэж, хөрөнгөө нэмэгдүүлэх талаар зарим арга хэмжээг авах тухай бодлогоширно. Эрч хүч өндөр байх тул бусадтай харилцах чадвар сайн байна. Хайр дурлалын харилцаа болон өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитоор хандаж чадна. 

Үхэр: Аливаа асуудал таныг зовоох ч, амьдралын буруу хэв маягаа өөрчлөхөд ч сайнаар нөлөөлөх болно. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе. Цаг зуурын бэрхшээлээс болж шийдвэр гаргахад хэцүү байж болох юм. Өөрчлөлт хийж чадахгүй, зүгээр л төсөөлж мөрөөдөж байсан бол ирээдүйд тийм ч их амжилт олохгүй гэсэн үг. Өөрийгөө өөрчлөх нь таны хийх сайхан төлөвлөгөөний нэг хэсэг байна.

Ихэр: Таныг хүрээлж байгаа олон хүчин зүйлийн тухай эргэцүүлэн бод. Энэ өдөр зарим бизнесээс ашиг орж ирнэ. Мөн романтик байдал өнөөдрийг гайхалтай болгоно. Хувийн амьдралд эерэг нөлөө гэрэлтэж, харилцаа холбоонд тань өгөөмөр байдал зонхилох болно. Хэдий тийм боловч амьдралаа өөрчлөн шинэчлэх хүсэлтэй хүмүүс нэлээд мөнгө зарцуулах бололтой.

Мэлхий: Үр дүнтэй байхын тулд зарим нэг зүйлтэй эвлэрч, хүмүүстэй сайхан харилцаатай байх хэрэгтэй бололтой. Үгүй бол ажлын гүйцэтгэлд саад учруулах саад олон гарах магадлалтай. Сэтгэл санаа тайван, сайхан харагдах нь амьдралын зөв дэглэм баримтлахаас шалтгаална. Өөртөө урам өгөх бүх зүйлийг нарийн тохируул. Эрүүл хоолны дэглэмийн ач тусыг аажмаар мэдэрнэ. Мөн тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал бөгөөд юу идэх хэрэгтэй, хэрэггүйн талаарх зөвлөгөөг хэрэгжүүл. 

Арслан: Олдсон боломжийг сайн ашиглаж чадвал үр дүн гарах өдөр. Хөдөлмөрч хүмүүс удирдах албан тушаалд очих, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх зэрэг боломжийг олж авна. Танд хамтрагч нар болон ойр дотнын найзууд тань туслахад бэлэн байх болно. Ажил хэргийг баттай харилцаа тогтоосноор бизнесийн ашиг дээшилж, урам зориг нэмэгдэнэ. 

Охин: Мөнгө хөрөнгө, үнэтэй эд зүйлсдээ анхаарлаа хандуулан төвлөр. Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа эсвэл хуучирсан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслээ шинэчлэхэд тохирсон цаг. Гэхдээ эд зүйл худалдан авахдаа худалдагчийн үгэнд автах хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэлж болохгүй. Хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. 

Жинлүүр: Хичээл зүтгэл нь зөв зорилготой нийлж байж амжилт авчирна. Албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүстэй үүсгэх ажил хэргийн асуудалд ихэнх хугацааг зарцуулна. Олны танил хүмүүс нийгмийн амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Ихэнх хүмүүсийн дургүйг хүргэсэн үйл явдал тохиолдоно. Бизнесийн шинэ тактик боловсруулах, сонирхолтой ажлын саналд хариу өгөх болон төрийн албатай холбоотой ажлуудыг хойшлуулахгүй зохицуул. 

Хилэнц: Таны эргэн тойронд шийдэх асуудал олон байгааг анхаар. Гэхдээ яаралтай шийдэх гэж хичээсний хэрэггүй. Танил найз нөхөд ажил хэрэгт тань туслах болно. Хувийн амьдралд хэрэглээний зардал асуудал үүсгэж эхэлнэ. Төлөвлөгдөөгүй зардал ч гарч ирнэ. Хэрвээ та аливаа бүхнийг хэцүү гэж бодвол амьдрал дээр ч хэцүү л байх болно. Харин ирээдүйд сайхан болно гэж итгэвэл энэ нь амьдрал дээр ч хэрэгжих магадлалтай гэдгийг санаарай.

Нум: Өнөөдөр холын хүнээс сайн мэдээ дуулна. Мэргэжлээрээ цааш сурах эсвэл өөр ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ажил мэргэжлийн онцлог болон хувийн чадвартаа тохирсон шинэ нээлт, технологийг судлах боломж олдоно. Түншийн харилцаа мухардалд орох юм бол төлөвлөгдөөгүй зардал гарч мэднэ.

Матар: Уулзалт хэлэлцээрийн үед санал зөрөлдөөн болно гэдэгт бэлэн бай. Хүн бүр өөрсдийн онол үзэл бодлоо тулган өрсөлдөх болно. Тэвчээртэй байхгүй бол уур уцаартай байдал тань ядраахаар байна. Бусдаас зөвлөгөө ав. Ашиг орлого олох хүсэлдээ хүрэх ч найзуудын дунд ч маргаан үүсэж сэтгэлийг тань зовоох болно. Стрессдүүлж байгаа бүх юмнаас хол байх хэрэгтэй. 

Хумх: Өөрт ноогдсон ажлаа хурдан хийж чадвал эргэн тойрны хүн болгон сэтгэл хангалуун байна. Энэ үед урам зоригтой, хөөр хөгжилтэй байж хувийн болон албаны ажлаа хийж дуусгана. Бусдын атаархал таныг тавгүйтүүлэх болно. Тиймээс энэ таагүй мэдрэмжиндээ анхаарлаа хандуулахын оронд аль болох сайн сайхныг мөрөөд. Зар сурталчилгаа, өнгө үзэмжинд хэт их автах хэрэггүй.

Загас: Сэтгэлд хоногших сайхан үйл явдал тохиож болзошгүй. Өнөөдөр ихэнх зүйл амар хялбар бүтэх болно. Гэхдээ бизнес эрхлэгчдийг яаран шийдвэр бүү гарга гэж од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй үйл ажилд оролцох хэрэггүй. Сайн нөхцөл байдал гарч ирэхгүй бол цагийг нь болтол хүлээж, амжилт олох итгэлтэй болсон үедээ хөдлөх хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07