Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-05

ИХЭНХ НУТГААР ЖАВАРТАЙ ХҮЙТЭН ХЭВЭЭР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

5 хоногийн урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр үргэлжлэх бөгөөд 06-нд нийт нутгаар, 07-нд зүүн хагаст хүйтний эрч чангарна.

2026 оны хоёрдугаар сарын 05-ны 20 цагаас 06-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, талын нутгаар секундэд 13–15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -42…-47 градус хүрч хүйтэрнэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг-Үүр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Орхон-Туулын бэлчир орчмоор -35…-40 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30…-35 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэгт -19…-24 градус, бусад нутгаар -26…-31 градус хүйтэн байх төлөвтэй.

Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Дархадын хотгор, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -25…-30 градус, бусад нутгаар -16…-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -27…-29 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

2026 оны хоёрдугаар сарын 07-ноос 11-нийг хүртэлх төлөв:

08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3–8 метр, зарим өдөр говь, тал болон уулын бүс нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

Энэ хугацаанд ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байх ч 08-наас эхлэн нийт нутгаар хүйтний эрч аажмаар суларна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид хүйтний эрч, салхи шуургатай өдрүүдэд болзошгүй эрсдэлээс сэргийлж, зам тээвэр, мал аж ахуйн үйл ажиллагаандаа онцгой анхаарахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07