2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил алба, нийгмийн хүрээлэлд өөрчлөлт хийх хэрэгтэй болох ч өөрийн найз нөхөд, гэр бүлийнхээ эрх ашгийн дээгүүр тавих нь зохистой. Хамтран ажиллагсдадаа ажлаа даатгаж, өөртөө амрах цаг гаргаж хэрэгтэй болно. Ганцаар байж, амарч алжаалаа тайлах зав гарга. Зарим хувийн ажлаа таны хувьд хэчнээн чухал гэдгийг гол хүмүүст ойлгуулж чадвал та үнэхээр жаргалтай байна. Санал хүсэлтийн хариу эергээр гарах магадлалтай байна.
Үхэр: Ердийнхөөсөө илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Өөрийгөө илэрхийлэхдээ хянамгай бай. Хэдийгээр та өөрөө хүсэх байсан ч таны нүүрний хувирал, дохио зангаа эсрэг байдлыг илэрхийлэх болно. Бүх зүйл таны сэтгэлд таарах боломжгүй тул эргэн тойрныхоо хүмүүстэй болгоомжтой харьц. Өнөөдөр чөлөөт цагаа өөрийгөө бөөцийлөхөд зориул. Зарим үед өөрийгөө сэтгэл хангалуун байлгах зүйлийг хангалттай хэмжээнд хийгээрэй.
Ихэр: Судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүс олз омог ихтэй байх бололтой. Харин бизнесийн ажил хэрэгт бага зэрэг бэрхшээл гарна. Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оруулахыг хичээнэ. Хойшлуулж болох зүйлийг бүү худалдаж ав. Бүү сэтгэлээр уна. Алдаатай асуудлаас болж дараа нь өөртөө харамсахгүй байхын тулд зөрүүдэлж гаргасан бүх шийдвэрүүдээ хойш тавих хэрэгтэй.
Мэлхий: Ажлын байраа цэвэрлэж, баримт материалаа эмхэл. Дарга удирдлагатайгаа ярилцах үед танаас юу ч хүсэж шаардсан өөрийн байр сууриндаа баттай зогс. Хийж гүйцэтгэх болон шийдвэрлэх олон ажил байгаа хэдий ч хамгийн чухал нь байгаа зүйлээ хайрлах юм. Энэхүү бүтээлч өдөр цуг байсан хамтран ажиллагч нар болон найз нөхөд, гэр бүл, үр хүүхдүүддээ бүгдэд нь таларх.
Арслан: Энэ өдөр танд аз завшаан, эерэг байдал авчирна. Эрч хүчээ зөв зүйлд зориулбал танд таатай үйл явдал тохионо. Өөрийн сонирхолтой хоббигоо хөгжүүлбэл аз жаргалтай байх магадлалтай. Зарим хүмүүс асуудалд орсон ч түүнийг даван туулах сэтгэлийн хүч тэнхээ өндөр байна. Бусдын амьдралд санаа тавин, оролцох шаардлага гарвал бүү хойш суу. Ганц бие эрчүүд болзоонд явж эхлэх бололтой
Охин: Та олны анхаарлын төвд байхыг хүснэ. Бизнес эрхлэгч нар шинэ түнштэй хамтран ажиллах боломжийг хай. Санхүүтэй холбоотой төсөл төлөвлөгөө, үйл ажиллагаа өндөр үр дүнтэй байх болно. Мартсан боловч яг хэрэгтэй нөхцөлд алдаагаа засах нь тус болно. Аливаа сорилтуудад сөхрөхийн оронд талархах хэрэгтэй ба ажил үүргээ идэвхтэйгээр гүйцэтгэвэл амжилтад хүрэх болно. Таны хүсэл зорилго амьдралын томоохон бэрхшээлүүдийн даван гарах эрч хүчийг дуудах болно.
Жинлүүр: Холимог нөлөөнөөс үүсэх янз бүрийн үйл явдал таныг үймрүүлнэ. Магадгүй төлөвлөгдөөгүй зардал гарч ирнэ. Бүхнийг тунгаан бодож, бусдад дарамт болохгүйгээр асуудлаа шийдвэрлэ. Од эрхэс эрүүл мэндээ анхаарахыг сануулж байна. Эрүүл, аюулгүй хоол хүнс хэрэглэж сурах үе. Өөрийн сул талаа та амархан засах боломжтой байна.
Хилэнц: Аз өнөөдөр таны зам дээр инээмсэглэж байна. Арга барилаа өөрчлөх нь танд шинэ боломж өгнө гэдгийг санаарай. Мөн шинэ зүйл ч сурч мэдэх нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Гэхдээ бусдын эрхшээл орж гаргасан шийдвэр таныг асуудалд оруулж магадгүй тул илүү бие даах хэрэгтэй бололтой. Тулгарсан бэрхшээл таныг хурцалж, эрч хүчээ гаргахад туслах болно. Цаг үрсэн дэмий яриа бус тодорхой үр дүнгээр бусдад сэтгэгдэл төрүүлэхийг зорилго болго.
Нум: Гэнэтийн мэдээлэл таны бодлыг өөрчилнө. Өөртөө илүү итгэвэл таны амьдралд ахиц гарна. Бусад хүмүүсийн магтаалыг сонсоод сэтгэл хөөрөлд автаж болохгүй. Санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй бол бусдыг өөртөөгөө харьцуулж сэтгэлээр унах бололтой. Мөнгө олох боломж гартал зарлагаа багасгаарай. Ажил хэргийн амжилт таны дотроос төрнө.
Матар: Оногдсон үүрэг хариуцлагаас хамаарч өөрийн төлөвлөгөөгөө өөрчилж болох бөгөөд үүнийгээ бусад хүмүүст зөв ойлгуул. Ингэснээрээ сэтгэл санааны байдлаа дээшлүүлж чадна. Хайнга залхуу байдлаасаа ангижир. Бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэх, илэрхийлэх санааг нь ойлгохгүй байхаас болгоомжил. Өнөөдөр гадаад байдлаараа сайхан байгаа ч дотроо ядарч, сэтгэлийн дарамтыг мэдэрнэ. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод.
Хумх: Нууцлаг боловч эрч хүчтэй байж чадна. Өнөөдөр од огторгуйн чиг хандлага танд өөрчлөлт хийхийг сануулах болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх, үйл ажиллагааны бүтцийн өөрчлөх зэрэгт их цаг зарцуулна. Завгүй байх ч амьдрал эсвэл ажлын нөхцөл байдлаа сайжруулах, өөрчлөх санаанууд толгойнд тань олноор орж ирнэ. Энэхүү нөлөөг ашиглахын тулд та гэр бүлийнтэйгээ харилцах болон хувийн уулзалт зохион байгуулах зэрэгт цаг зав гаргах хэрэгтэй болно.
Загас: Та энэ өдрийг завгүй өнгөрүүлнэ. Гэнэтийн мэдээ танд маш их боломж авчирна. Та ямар нэгэн мэдээ хүлээж байсан бол таатай мэдээ дуулна. Зарим талаар аз шовойно. Азаа үзэх ямар нэгэн зүйл хийвэл тааламжтай байх магадлалтай. Харин ганц бие хүмүүс ямар нэг асуудалд шийдвэрлэх талаас нь улайрч хандах хэрэггүй. Бусадтай зөвшилцвөл асуудал хурцдахгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








