Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-06

ХОНЬ: АР ГЭРИЙН АЖИЛ НЭН ТЭРГҮҮНД ТАВИГДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ар гэрийн ажил нэн тэргүүнд тавигдана. Од эрхсийн ивээлтэй үе учир гэр орондоо өөрчлөлт хийх, амьдралын нөхцөлөө сайжруулах тал дээр анхаар. Өнөөдөр тав тухтай байдлыг эргэн тойрондоо бүрдүүл. Таны итгэл найдвар сэргэж, мөрөөдлөө биелүүлэхээр санаа шулуудна. Эрүүл мэндээ анхаардаг хүмүүс илүү амжилт гаргадаг гэдгийг бүү март. 

Үхэр: Зарим хүмүүс эрх чөлөөтэй дураараа байх гэснээс болж хайртай хүндээ хатуу хандах бололтой. Харилцааны хүрээгээ хязгаарла. Эрх чөлөө нь өнөөгийн амьдралын гол утга учир гэж буруу бодлоо засах юм бол оюуны болон биеийн чадвар нэмэгдэх болно. Ирээдүйд амжилтад хүрнэ гэдэгтэй итгэлтэй байх болно. Од эрхсийн нөлөө эерэг өөрчлөлт билэгдэнэ. 

Ихэр: Хувийн амьдралдаа ихээхэн ач холбогдол өгөх цаг болсон байна. Хэрүүл маргаанд өөрийгөө зөвтгөх гэж оролдовч гол буруутан та байж мэднэ. Адал явдал хөөцөлдөх хүсэлтэй хамт танд ар гэрийн асуудал ирэх болно. Гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд өөрийн уур бухимдлаа дарах хэрэгтэй. Гэр бүлдээ анхааралтай хандаж, өөрийгөө тайван байлгахыг хичээ.

Мэлхий: Өглөө эрт босох нэлээд хүнд байх хэдий ч болж өгвөл эрт босож ихийг амжуулахыг хичээ. Аливаа асуудалд шударга шийдэмгий ханд. Бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулах хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр зарим учрал таны тэвчээрийг үргэлжлүүлэн шалгаж магадгүй. Гэр бүл таны хувьд хамгийн чухал тул үр хүүхдэдээ тусламж хэрэгтэй болсон үед нь хамт бай. Та тэдэнтэйгээ сайхан харилцаж, цагийг хамт өнгөрүүлбэл их зүйл тодорхой болно. 

Арслан: Алс газар явах хүмүүс ачаа тээшээ цэгцэлж, бичиг баримтаа бүрэн эсэхэд анхаарал тавь. Өнөөдөр өөрийн давуу талаа сайн мэдрэх тул бусдад их нөлөөлнө. Бусад хүмүүсийг ойлгоход хүндрэл гарахгүй. Гэхдээ өөрийн давуу талаа гол зэвсэг болгох гэж улайрах хэрэггүй. Хувийн амьдралынхаа талаар нухацтай эргэцүүлэн бодоход хамгийн тохиромжтой үе. Найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байх нь танд сэтгэл хангалуун, өөдрөг байх боломжийг олгох болно.

Охин: Гадуур алхаж, цэвэр агаар амьсгалж, тархи толгойгоо сэргээ. Эсвэл богино хугацааны аялал эсвэл сонирхолтой ажил хэрэг танд өөрийн хүч тэнхээгээ дээшлүүлэхэд туслах болно. Ах дүү, хамаатан садантай холбоотой сайхан мэдээнүүд ирэх ба энэ эерэг нөлөө танд ашигтай байдлыг өгч мэдэх юм. Ганц бие хүмүүс өнөөдөр онцгой нэгэнтэй учирна. Танд хайрын мэдрэмж төрж байгаа ч илэрхийлэх хэцүү байдал илэрнэ. Сэтгэл хөдөлгөсөн үнэнч харилцаагаа эрхэмлэ.

Жинлүүр: Утга учиргүй, хэрүүл маргааныг үл тоохгүй бол буруу хэмнэлд баригдана. Хэрвээ болгоомжтой байхгүй бол дэмий зүйлс хувийн амьдралд сөргөөр нөлөөлөх бөгөөд огт шаардлагагүй алдаа бий болж мэднэ. Зөвхөн явцуу хүрээлэлдээ л сэтгэх бололтой. Гэхдээ асуудлыг шийдэж чадвал баярлаж болно. Сайн найз эсвэл ойр дотнын хүнийхээ хэлсэн үг юм уу хийсэн үйлдлээс нь болоод сэтгэлээр унах хэрэггүй. 

Хилэнц: Ойр дотны хүнтэйгээ зөрчилдөх магадлалтай тул харилцан буулт хийхэд суралц. Хайртай хүндээ халамжтай байвал хоорондын харилцаа бэхжинэ. Өөрийн чухал харилцаа холбооныхоо үнэн чанарыг шалгасанаар амьдралаа зөв зам дээр байгаа гэдэг итгэлийг олж авна. Харин санхүүгийн буруу шийдвэр гэр бүлийн харилцаанд зөрчилтэй асуудал үүсгэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Өөрийн гаргаж буй шийдвэрээ гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ярилцах хэрэгтэй. 

Нум: Ойр дотнын хэн нэгэн нөлөөлснөөр санаандгүй төлөвлөгөө гаргах байх. Онцгой арга хэмжээнд эсвэл чухал уулзалтад бэлдэхэд хайртай хүмүүс тань ямар их халамжтайгаа мэдрүүлэх болно. Гэхдээ гэр бүлийн гишүүд хувийн асуудлаас болж маргалдах магадлалтай. Аль болох тодорхой ойлгомжтой ярьж, эвлэрэх орон зай үлдээ. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Бие махбод тань юу хүсэж байгааг мэдэр. 

Матар: Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хайртай хүмүүс тань таныг буруугаар ойлгож ч мэднэ. Хайрын харилцаандаа сэтгэл зовсоор анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй. Амралтын өдрийн талыг ч болов гэр бүлдээ зориул. Үр хүүхдүүдээ баярлуул. Өөрт хэрэгтэй амин дэм хэрэглэж, сайн амраарай. 

Хумх: Зөн совингоо сонсож чадвал хэн нэгэн таныг хуурах гэж оролдохыг мэдрэнэ. Өнөөдөр өөрийн хүссэн зүйлээ дур зоргоороо хийх хэрэггүй. Жижиг сажиг зүйл дээр сэтгэлээр унах хэрэггүй. Баримталдаг зарчмаа зөрчих, хэт их хүсэл сонирхол нь муу үр дагаварт хүргэж болох юм. Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилд орох буруу үг хэлэхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаа сэтгэл хангалуун байхаар түвшинд очихын тулд бие биенээ ойлгож, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй гэдгийг ойлго. 

Загас: Таны амьдралд түншүүд болон бусад хүмүүс их оролцоотой байна. Ажилсаг шударга хүмүүст амжилт дагуулах сайхан боломж гарна. Гэхдээ сөрөг энергийн давхцал нь таны эрч хүчийг багасгах болно. Хүнд даалгавраа амжиж дуусгаж чадахгүй бол таны амжилтыг сааруулах бүтэлгүйтлийг дагуулах болно. Энэхүү байдлаас гарах зам бол хэрэгтэй үед нь харилцан буулт хийх ур ухаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07