Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-08

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -7 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээгээр энэ сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, хүйтний эрч суларна.

2026 оны 2 дугаар сарын 8-ны 20 цагаас 9-ний 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4–9 метр хүрнэ.

Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35…-40 градус хүрч хүйтрэх бол өдөртөө эдгээр нутгаар -22…-27 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө +3…-2 градус дулаарах төлөвтэй.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи секундэд 4–9 метр, шөнөдөө -16…-18 градус, Яармаг–Сонгины орчмоор -24…-26 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор мөн үүлшинэ, цас орохгүй, шөнөдөө -24…-27 градус, өдөртөө -9…-12 градус хүйтэн байна.

2026 оны 2 дугаар сарын 10-наас 14-нийг хүртэлх төлөвөөр, 12-нд баруун аймгуудын зарим газраар, 13-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд нутгийн зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Энэ хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө +4…-1 градус дулаан байх бол бусад нутгаар -4…-18 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07