Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-08

ТАВАН ШАР ХӨХ БАР ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 23

2026.02.09 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР ХӨХ БАР ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 08.08-18.04

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 9, Сумьяа гараг. Билгийн тооллын 23, Хонгорцог одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07