2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр яаруу шийдвэр гаргах магадлал өндөр байна. Мэргэжлийн зөвлөгөө сонсож байж шийдвэр гаргах өдөр. Сэтгэлийг тань зовоож байгаа бүхий л зүйлд анхааралтай хандуулж, үйл ажиллагаагаа нөхцөл байдалд тохирч байгаа эсэх талаар сайн бод. Санхүүгийн байдлаа сайн хэвээр нь хадгал. Хэмнэлтийг горим баримтлахаас цааргалах хэрэггүй. Хэрэв та өөрийн мөнгөнд анхаарал хандуулахгүй бол мөнгө хоромхон зуур алга болно гэдгийг сана.
Үхэр: Яаралтай ажил хэрэгт ухаангүй алхам хийж болохгүй. Ялангуяа ажлын ачааллаас болж хайхрамжгүй шийдвэр гаргах магадлалтай. Эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарал тавь. Амьдралын энгийн хүрээнээс гарах юм бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Ингэснээр таны дур булаам байдал нэмэгдэнэ. Хайрын харилцаа илүү идэвхэжнэ.
Ихэр: Өнөөдөр од эрхсийн хандлага таныг ямар ч үйлийг хийхэд хязгаар тавьсаар байна. Ялихгүй юманд уурлаж цухалдвал улам бүтээмж муутай болно. Өнгөрсөнд болсон үйл явдлыг эргэн дүгнэхэд сайн цаг бөгөөд та өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаар. Харилцаанд өөрийн хардах, өмчлөх мэдрэмжийг хяна.
Мэлхий: Танд ажиллах таатай нөхцөл бүрдэх бөгөөд үр бүтээл өндөр байна. Хэрвээ та зөв замаар алхах юм бол энэ өдөр нэлээдгүй зүйлийг амжуулж чадна. Хэрэгтэй бараагаа боломжийн үнээр авч чадсанаар та сэтгэл хангалуун байх болно. Таны зөн билэг хүчтэй болж бусдад туслах эрмэлзэлтэй байна. Харилцаанд илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх нь танд сэтгэлийн таашаал өгнө.
Арслан: Тохиолдож байгаа ихэнх асуудал таны ургуулан бодсон төсөөллөөс эхтэй байж мэднэ. Тиймээс оюун ухаандаа сайн сайхныг бодож, тайван амьдар. Зан чанараа өөрчлөх нь таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Өөрийнхөө зан ааш, нөхцөл байдалд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар нэг оновчтой зүйлийг хийх нь хохирогч болсон мэт сэтгэгдлээс тань бага ч гэсэн салгах болно.
Охин: Бусдад хор уршиг удахгүй байх ёстой. Харилцан буулт хийх нь эв найрамдлын түлхүүр юм. Гэхдээ та гэнэдээд нууц мэдээллийг ил гаргачхаж болзошгүй тул маш болгоомжтой бай. Өөртөө шударга ханд. Хувь заяандаа бүү эргэлз. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг л хий. Илэн далангүй хандлага давамгайлах үед хувийн амьдралынхаа талаар хэтэрхий их ярих хэрэггүй.
Жинлүүр: Өдөр тутмын чухал ажлуудаа эртхэн амжуул. Хурц ухаан, шийдэмгий зан чанар богино хугацаанд амжилт олох боломжийг өсгөнө. Гэхдээ бусдад түрэмгий хандахаас зайлсхий. Өөрийн хэл яриагаа цэгнэ. Ялангуяа хамт ажиллаж буй насаар ахимаг хүмүүстэй болгоомжтой харьц. Дургүй хүмүүс үйл ажиллагаанд тань оролцох нь ажлыг эрчмийг бууруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно.
Хилэнц: Өмч хөрөнгийн асуудал эсвэл үйл ажиллагааны дахин зохион байгуулалт зэрэг нь ямар ч саадгүй амжилттай бүтнэ. Од эрхэсийн хандлага ажил хэрэгтэй тань холбоотой ямар нэгэн бэрхшээл үзүүлэх төлөв багатай байна. Харин хайр сэтгэл болон зуурдын учралтай холбоотой асуудалд хашир болгоомжтой ханд. Мөн олон нийтийн өмнө гарах хүмүүс бэлтгэлээ сайн ханга. Учир нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд гарч мэднэ.
Нум: Өнөөдөр илүү тогтвор суурьшилтай байж хийх ажлаа төлөвлө. Хий дэмий сэлгүүцэх, хов жив хөөцөлдөх хэрэггүй. Болж байгаа арга барилаа энэ хэвээр үргэлжлүүлэхийг хүснэ. Яагаад гэвэл тайван уур амьсгал танд таалагдаж байна. Энэ нь таныг бүрэн гүйцэд төвлөрөхөд тустай. Гэхдээ шинэ санаа гаргаж, өөрийн үзэл санаагаа чөлөөтэй илэрхийл. Эелдэг зан тань хүмүүстэй харилцах харилцааг сайжруулах ба бусад хүмүүс таны саналыг сонсоход бэлэн байна.
Матар: Ажлын долоо хоногийн анхны өдөр болохоор та бүхнийг цоо шинээр эхлэх нь сайн хэрэг. Ажлын цагаа сайн төлөвлө. Бизнес эрхэлдэг хүмүүс төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой өдөр байна. Тулгарч болох бэрхшээл, өрсөлдөгч нарын гаргаж болзошгүй увайгүй үйлдлийг ч хэрхэн даван гарахаа дотроо төсөөл. Та өөрийн санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Та өөртөө итгэлтэйгээр бүхнийг эхэл.
Хумх: Таны сэтгэл санаа тогтворгүй болж бусдыг ширүүн шүүмжилнэ. Өмнөх алдаа дутагдалдаа тоомжиргүй хандах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ойр дотны хүмүүстэйгээ ноцтой зөрчилдөхөд хүргэнэ. Таагүй явдал хүлээж байгааг од эрхэс анхааруулж байна. Үг хэлээ цэгнэж, хийх үйлдэлдээ анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Загас: Тулгарсан ямар ч нөхцөл байдлыг шийдэх чадвартай байна. Өнөөдөр нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь ашиг тусаа өгөх болно. Олон нийтийн өмнө ил гарч ирэх нь сайхан санагдах байх. Та санал бодлоо зөв ойлгуулах тул олон хүнд хүлээн зөвшөөрөгдөх болно. Хэдийгээр та ямар нэгэн хэт өнгөц хандсан зүйлийг сонирхохгүй ч урам зоригтой, хөгжилдөх дуртай байдлаар хэт хуучинсаг биш гэдгээ батал
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







