Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-09

ИХЭНХ НУТГААР ТОГТУУН, ХҮЙТНИЙ ЭРЧ ААЖМААР СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10–12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларч, цас орохгүй байх төлөвтэй байна.

2026 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагаас 10-ны 20 цаг хүртэлх мэдээ

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4–9 метр хүрнэ.

Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийд -34…-39 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус хүйтэн байна. Харин Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байх төлөвтэй.

Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийд -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт -10…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

Нийслэл орчмын мэдээ

  • Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн.

  • Багануурт шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -11…-13 градус.

  • Тэрэлжид шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

2026 оны 02 дугаар сарын 11–15-ны төлөв

12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн ихэнх нутгаар, 14-нд төвийн зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд ба зүүн, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3–8 метр, зарим өдөр 13–15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говийн өмнөд хэсгээр өдөртөө 0…+5 градус дулаан болох боловч 13-нд баруун, төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар дахин хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07