Ирэх өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Тодруулбал, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Мөн ихэнх нутгаар хүйтний эрч огцом чангарна.
2026 оны 02-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
-
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
-
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4–9 метр.
-
Агаарын температур:
-
Шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус,
-
Уулархаг нутгаар -25…-30 градус,
-
Говийн өмнөд хэсгээр -9…-14 градус,
-
Бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.
-
Өдөртөө баруун хойд нутгаар -20…-25 градус, уулархаг нутгаар -9…-14 градус, говийн зарим хэсгээр +3…+8 градус дулаан байх төлөвтэй.
-
Улаанбаатар хот орчимд
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр.
Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчимд
Багавтар үүлтэй, цас орохгүй.
Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
02-р сарын 12-ноос 16-ныг хүртэлх төлөв
12-ноос эхлэн уулархаг болон төв, зүүн аймгуудын нутгаар үе үе цас орж, цасан шуурга шуурна. 13–14-нд салхи зарим газраар секундэд 15–17 метр хүрч ширүүсэх бөгөөд хүйтний эрч эрс чангарч, зарим бүс нутагт шөнөдөө -38…-43 градус хүрэхийг анхааруулж байна. Харин 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч аажмаар суларна.
Иймд хол, ойрын замд гарах тээвэрчид, малчид, иргэд цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








