Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-17

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын тав хоногт ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл эрс өөрчлөгдөж, цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтний эрч огцом чангарахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, хоёрдугаар сарын 18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч харьцангуй сул байх боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Энэ үеэр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх бөгөөд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Өнөө шөнө говийн аймгуудын нутгаар ихэнхдээ цэлмэг, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр -35…-40 градус, Дархадын хотгор орчмоор -29…-34 градус хүрч хүйтрэх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус байна. Өдөртөө ихэнх нутгаар -1…-13 градус хүйтэн, харин говийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан байх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -26…-31 градус хүрч хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлж, хол, ойрын замд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22