2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны төлөвлөсөн төлөвлөгөө, ажил хэрэг бусдын дэмжлэгийг авч чадахгүй бол санасан хэмжээнд бүтэхгүй бололтой. Түүнээс болж та сэтгэлийн дарамтад орно. Ахин шинээр эхлэх болон өөрийн төлөвлөгөөг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ ямар ч муу зүйлд эерэг тал үүсдэг гэдгийг байнга сана. Зарим таагүй зүйлийг ашиглан өмнө нь амжуулаагүй өөр төрлийн ажлаа хөөцөлд.
Үхэр: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр үр дүнд хүрч, сайхан боломжийг танд өгнө. Зарим хүмүүс эд хөрөнгө худалдан авч болзошгүй. Бүх зүйлийг хийхийнхээ өмнө сайн судалж, хэрэгцээ шаардлагаа нарийвчлан тооцох нь зүйтэй. Хувийн ажлаа амжуулахын тулд илүү их хичээх хэрэгтэй болно. Ямар ч үйл явдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх авхаалж самбаатай бай. Хийж чадахаасаа илүү зүйлийг бусдад амлах хэрэггүй.
Ихэр: Бодит байдлыг шүүмжилсэн үг болон шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээс болоод та бусдын дургүйг хүргэх бололтой. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж, асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Жижиг гэлтгүй бүхий л асуудлыг сайтар анхаарч чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанарт сайн анхаарлаа хандуул.
Мэлхий: Ямар ч салбарт ажилласан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн үед өөрийн зөн совиндоо мөн итгэ. Таны тооцоолж байснаас ч их зарлага гарч мэдэх тул хуультай харшлах зүйлсээс холуур байхыг анхааруулж байна. Ашиг орлого таны зам дээр гэнэт гарч ирэхгүй тул гаргасан зардал тавьсан өрөө боломжоороо нөхөж төлж хэвш. Хувийн амьдралд таатай явдал тохионо. Гэхдээ хувийн амьдралд сорилтын хугацаа дуусаагүй байгааг од эрхэс сануулж байна.
Арслан: Удаан төлөвлөсөн үйл хэргээ эхлүүлэх хүсэл төрнө. Мөнгө хөрөнгөө өсгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд таатай үе. Зорилготой хүмүүс амжилттай урагшилна. Бизнесийн үйл ажиллагаа олон төрлийн саад бэрхшээлийг давсны дараа хэрэгжих шатандаа орно. Хөрөнгө санхүүгийн тусламж авахаар хичээж байсан бол өнөөдөр сайн мэдээ сонсоно. Чухал хүмүүстэй хийх уулзалтыг сайтар зохион байгуул.
Охин: Сонирхолтой ном унших юм уу кино үзэж амьдралдаа тодоор үлдсэн дурсамжаа үгээр илэрхийл. Эрч хүч ихсэх үед хайр дурлалын харилцаа хөдөлгөөнд орно. Өдөр тутмын нэгэн хэвийн байдал өөрчлөгдөнө. Таны хайрын харьцаа бат бөх бол улам дотно болно. Ганц бие хүмүүст урьдаас таамаглаагүй зүйл тохиолдох болон ямар нэгэн уулзалтын санал хүлээж авах магадлалтай. Шинэ хайр хэдийгээр эхэн үедээ тийм хялбар байхгүй ч үр дүн нь сайн байна.
Жинлүүр: Од эрхсийн байрлал эерэг байх тул та аливаа зүйлс сайхан байгааг мэдэрнэ. Ямар ч өөрчлөлт хийсэн таны энэ алхам зөв байх тул өөрийн зөн совиндоо итгэх хэрэгтэй. Таны сэтгэл санааны байдал тэнцвэржинэ. Өнгөрсөн үйл явдал ирээдүйн мөрөөдөл, зорилгод тань саад болохыг бүү зөвшөөр. Алдаагаа хүлээн зөвшөөрч түүнийгээ засахын тулд суралцах нь урагшлах, амжилтад хүрэх түлхүүр болно.
Хилэнц: Таатай нөхцөл байдал нэг их удахгүй өөрчлөгдөх тул боломж, завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин дурсамжууд гарч ирсэн ч таагүй үеийг дурсан хэт ихээр гуниглах хэрэггүй. Харин үйл хөдлөлөө хийхээс өмнө бодохгүй байвал удахгүй горыг нь амсана. Өмнөх алдаанаасаа зөв суралц. Алдаагаа давтахаас сэргийлэх энгийн арга зам бол өөрийгөө сайн мэдрэх явдал юм. Мөн хашир туршлагатай хүний үг таныг зөв замд хөтөлнө.
Нум: Өнөөдөр завгүй өдөр байх болно. Давчуу хугацаанд чухал сонголт хийх шаардлага нэлээд их гарна. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй бололтой. Зарим үйл ажиллагаа таны ашиг сонирхолтой зөрчилдөж мэднэ. Ирээдүйд ямар байр сууринд хүрэхийг хүсэж байна түүнийхээ талаар төсөөлөн бод. Ажил хэргийн харилцаагаа гэр бүлийн харилцаатай хутгах хэрэггүй.
Матар: Од эрхсийн байрлал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй байна. Хэт ачаалалтай ажилласнаас таны амьдралын эрч хүч суларсан бололтой. Биеийн хүчний хүнд хөдөлмөрөөс зайлсхий. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай байна. Сайн танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн, эрч хүчээ сэлбэ. Хамтдаа байхдаа бие биеэ илүү ойлгох нь бүх таагүй зүйлийг өөрчилж чадна.
Хумх: Ахуйн тааламжгүй асуудлаас зайлсхийж байгаа бол аль болох олны дунд орох цаг гарга. Таны ур чадвар, авьяас билэг нэмэгдэнэ. Ихэнх хүмүүсийн удирдан зохион байгуулах ур чадвар нь ахиц дэвшилт гаргахад тусална. Яаралтай мэдээ хүлээн авахад бэлэн байгаарай. Сонор соргог байж, бусдын үгийг сайн сонс. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж байгаа бол одооноос эхэлж зөв дэглэм барь.
Загас: Хөрөнгө мөнгөний асуудал гарч ирэхээс гадна яаралтай шийдэх ажлууд ундарна. Энэ нөхцөл байдлаас хурдан эсвэл удаан гарах нь чухал бус тул ажил хэрэг их байсан ч өөртөө чөлөөт цаг гарга. Таамаглаж байгаагүй ажлын санал ирж таныг харилцан тохиролцоо хийхийг шаардана. Хайр дурлалын харилцаанд зарцуулах эрч хүч өснө. Атаархал эсвэл их сэтгэл хөдлөлтэй нүүр тулах бөгөөд та цаг зав эрч хүчээ их зарцуулах хэрэгтэй болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









