БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2026.02.20 / БААСАН ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 07.50-18.22
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул
Аргын тооллын 2 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 3, Могойг хүлэгч одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:50-18:22. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









