Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-23

МАРГААШ САЛХИ 24 М/С ХҮРЧ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуурах аюултайг анхаарууллаа. Тухайлбал, 24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18–20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг alarm.weather.gov.mn сайтаас авах боломжтой.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуурч, зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул онцгой анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Ойрын 24 цагийн цаг агаарын төлөв

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын зарим хэсэг болон төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн болон төвийн аймгуудын баруун, хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 7–12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18–20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур ихэнх нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө -20…-36 градус, өдөртөө -1…-22 градус хүйтэн байна. Харин говийн өмнөд хэсгээр өдөртөө +6…+11 градус хүрч дулаарах төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд

Улаанбаатар хот орчимд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5–10 метр.

  • Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус

  • Бусад хэсгээр -23…-25 градус

  • Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

Багануур орчмоор шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -13…-15 градус, Тэрэлж орчмоор шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байх төлөвтэй.

Ирэх 5 хоногийн төлөв: Хүйтний эрч чангарна

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар үе үе цас орж, цасан шуурга шуурна.

Салхи секундэд 6–11 метр, зарим нутгаар 15–17 метр хүрч ширүүснэ.

Энэ хугацаанд хүйтний эрч эрс чангарч:

  • Зарим нутгаар шөнөдөө -36…-41 градус

  • Өдөртөө -22…-27 градус

  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын сэрэмжлүүлгийг анхаарч, холын замд гарахдаа шаардлагатай бэлтгэлийг хангахыг онцгойлон зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22