2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Буруу үзлээ хянаж чадах юм бол өнөөдөр танд бусдад эерэг сэтгэгдэл үлдээхэд амархан байх болно. Хариуцлага нэмэгдсэн ч хэт их ачаалал өөртөө авах хэрэггүй. Үгүй бол сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэртээ та харамсах болно. Мөн алдаа гарвал таны мөрөн дээр тохогдох болно. Ганц бие хүмүүс өнөөдөр өөртөө итгэлтэй байна. Гадаад үзэмжээ сайжруулах нь таны сэтгэл санааг гайхамшигтай дэмжиж өгнө.
Үхэр: Амьдралаа өөрчлөх гэсэн хүсэл тань мэдлэгээ сайжруулах мөрөөдлийг тань улам өдөөж өгнө. Сайн хичээвэл үүнийг эхлэх боломжтой. Харилцаанд хэрүүл маргаанд хүрэх хэрэггүй. Аж амьдралаа саад бэрхшээл, хэрүүл маргаанаар дүүрэн байлгахыг хэн ч хүсэхгүй. Иймээс аль болох эерэг байхыг хичээж, бусдын үгийг тайван сонс.
Ихэр: Хэрвээ мөнгө олох боломж хязгаарлагдмал байгаа бол зээл авахаа азнаж төлөх хүүгээ хэмнэ. Бусадтай барьцалгүй өөрийнхөөрөө амьдар. Жинхэнэ бие даасан байдлыг энгийн амьдралаас олох болно. Хугацаа тулсан ажилтай байх нь сэтгэлийн дарамттай ч үүнээс болж энэ өдрийн сайхан мөчүүдээ алдах хэрэггүй. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бодитоор дүгнэлт хийх учрал тохионо.
Мэлхий: Ажил амьдралаа утга учиртай болгох хүсэл ямар нэг мухар сүсэгт автахад хүргэнэ. Харин үнэнийг эрэлхийлж буй зорилготой тань тохирох хүмүүстэй нэгдсэнээр сонирхолтой нээлтийг хийж чадна. Хүнд сурталтай ажлаас болж өдөржин завгүй байх нь сэтгэл санаагаар унагана. Нийгмийн сонирхолтой үйл ажиллагаанд оролцох чөлөөт цаг гаргахыг хичээ.
Арслан: Өнөөдөр танд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэх чадвар бага байна. Энэ үед зүрх сэтгэлээ илүү дага. Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Харин уран бүтээлч хүмүүсийн хувьд онгод орох тул сайн бүтээл туурвих боломж байна. Нөхөрлөлийн холбоог ашиг хонжооны сонирхол сорино. Найз нөхдийн хооронд гарсан санал зөрөлдөөнтэй байдал нь танд сэтгэл гонсойх мэдрэмж бий болгоно.
Охин: Өдрийг аль болох үр бүтээлтэй бөгөөд зохион байгуулалттай өнгөрүүлэхийг хичээ. Бизнесийн харилцаандаа анхаарал тавина. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр бүх зүйл таны хяналтад байгаа эсэхийг шалга. Санхүүгийн асуудал бага байсан ч мөнгийг гарынхаа салаагаар урсгах хэрэггүй.Хэрвээ та ганцаардлаас болж сэтгэл дундуур байгаа бол найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хичээ. Өөртэйгөө адил сонирхолтой хүмүүстэй танилцах уулзалт цуглаанд оч.
Жинлүүр: Өмнө эхэлсэн ажил хэрэг ашиг тусаа өгч эхэлнэ. Бусдын тусыг мартаж болохгүй ч шинэ найз нөхдөөсөө болгоомжил. Энэ үед хөрөнгө мөнгөндөө анхаарал тавихад илүүдэхгүй ч бүгдийг мөнгөөр хэмжих хэрэггүй. Уян хатан байх нь чухал. Гэхдээ санхүүгийн эх үүсвэртэй болсон бол хамаагүй мөнгө үрэхээс зайлсхий. Хэн нэгэнд мөнгөн тусламж үзүүлэх хэрэггүй.
Хилэнц: Өөрийн үр ашигтай байдалд эргэлзэх эсвэл ирээдүйдээ итгэлгүй байх зэрэг хандлага илэрвэл дуртай ажлаа хийж, сэтгэл санаагаа төвлөрүүл. Завгүй байвал хий санаа зовохоо больж, үр бүтээлтэй байх талаар л бодоход цаг хугацаа зарцуулна. Чухал ажлаа хойшлуулах хэрэггүй. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна. Эрч хүч, тамир тэнхээ дутах байдал тулгараад байгаа бол сайн амрах нь чухал. Өөртөө анхаарал хандуулж биеэ бод.
Нум: Өдөр тутам хийдэг ажлаа л барьж авах нь таныг хийх ёстой бүхнээ түргэн бөгөөд тайван амжуулахад тус болно. Санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулахаа азна. Бооцоотой тоглоомыг аль болохоор хязгаарла. Таныг хуурах гэсэн оролдлого ажил хэргийн холбооноос ирсэн ч бүү сандар. Ажлын холбоотой асуудлуудад илүү хүлээцтэй хандахыг амьдрал шаардана. Ухаантай хүний үгийг урдуур нь оролгүй сайн сонс.
Матар: Санаа зовоож байгаа асуудлаараа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах үе. Хөрөнгө мөнгөө хэт дураараа зарцуулах хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцахдаа болгоомжтой байж өөрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэрэгтэй. Тайван байдал нь таны сэтгэл санаанаас шууд хамаарна. Аль болох эерэг байж, сайн сайхныг бодож мөрөөд.
Хумх: Хүндрэлтэй асуудал байсан ч ажил дээрээ эв найртай, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Санхүүгийн хямралтай тэмцэж байгаа бол аливаад нухацтай хандаж, харилцаа холбоогоо сайн ашиглах нь тус болно. Сонирхолтой уулзалт, олон нийтийн арга хэмжээ танд хэрэгтэй оюун санааны урамшуулал өгнө. Чөлөөт цаг гарвал тухтай байх боломжтой нууцхан газарт сууж, найз нартайгаа ярилцаж болох юм.
Загас: Өмнөх яаралтай ажлаа дуусгаагүй бол өнөөдөр хүндхэн өдөр байна. Эрх мэдэлтэй хүмүүсийн дарамт ирэх учраас хариуцсан ажилдаа хянамгай бай. Үгүй бол таныг зэмлэн буруушаах магадлал их байна. Амьдралын өчүүхэн баяр баясгаланг ч нааштайгаар хүлээн авах нь өөдрөг байдлаа хадгалах хамгийн сайн арга болно. Харин хувийн амжилтаа бусадтай хуваалцахдаа сүр бадруулах шаардлагагүй.
Б.АМАРТҮВШИН






Өдөр тутмын мэдээ









