Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-24

СЕКУНДЭД 24 МЕТР ХҮРЭХ ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж, хүчтэй салхи, цасан шуурганы аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Хүчтэй салхи, шуурга шуурна

Хоёрдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр салхи ширүүсэх төлөвтэй байна. Харин 25-ны өдөр Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулжээ.

Мөн 24-нөөс 25-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын баруун хэсгээр, 25-ны өдөр Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Үүний улмаас зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул малчид, иргэд, тээвэрчид онцгой анхаарах шаардлагатай байна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үүлшин, төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурах төлөвтэй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь, талын бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор орчимд -33…-38 градус, зарим газраар -38 градус хүрч хүйтрэх бол бусад нутгаар -14…-30 градус хүйтэн байна. Өдөртөө ихэнх нутгаар -10…-24 градус, говийн зүүн өмнөд хэсгээр +1…-4 градус орчим байна.

Улаанбаатарт цас орж, шуурна

Улаанбаатар хот орчимд шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -20…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Ирэх тав хоногийн төлөв

Хоёрдугаар сарын 26-27-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим хэсгээр, гуравдугаар сарын 1-нд хойд нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Энэ хугацаанд хүйтний эрч чангарч, Увс нуур, Дархадын хотгор орчимд шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -22…-27 градус хүрч хүйтрэх бол ихэнх нутгаар шөнөдөө -23…-35 градус, өдөртөө -11…-21 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22