Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-25

ЗАРИМ БҮСЭД -40 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр салхи шуурга шуурч, зарим нутгаар эрс хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2026 оны хоёрдугаар сарын 25-ны 20:00 цагаас 26-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй байх боловч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өмнөд нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор орчмоор -34…-39 градус хүрч, бусад ихэнх нутгаар -22…-33 градус хүйтэн хонож, өдөртөө ихэнх нутгаар -8…-18 градус, говийн өмнөд хэсгээр +3…-2 градус байна.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, цас орохгүй. Шөнөдөө -22…-30 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байх бол Багануур, Тэрэлж орчимд шөнөдөө -31…-33 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэл нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байх боловч Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүсээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Энэ хугацаанд Увс нуур, Дархадын хотгор орчмоор шөнөдөө -35…-40 градус хүрч, өдөртөө -20…-25 градус байх бол бусад нутгаар шөнөдөө -10…-35 градус, өдөртөө +1…-20 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд хүчтэй салхи шуурга, хэт хүйтрэлээс урьдчилан сэргийлж, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, мал сүргээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22