Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-26

ИХЭНХ НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 2026 оны хоёрдугаар сарын 27, 28-нд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул анхаарал болгоомжтой байхыг цаг уурчид анхаарууллаа.

2026 оны хоёрдугаар сарын 26-ны 20:00 цагаас 27-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй бол өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурах төлөвтэй. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температурын тухайд шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус хүрч хүйтэрнэ. Харин Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын сав газруудаар -29...-34 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна. Өдөртөө ихэнх нутгаар -9...-19 градус, говийн өмнөд хэсгээр +3...-2 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орж, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна. Багануур орчмоор шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -14...-16 градус, Тэрэлж орчмоор шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байх төлөвтэй.

Харин хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нийг хүртэл баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тухайлбал, гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орно. Энэ хугацаанд салхи секундэд 15-20 метр хүрч ширүүсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -20...-25 градус хүрч хүйтрэх тул малчид, иргэд, тээвэрчид холын замд гарахдаа бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22