Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-27

ШӨНӨДӨӨ -37 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ирэх өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, зарим нутгаар цас, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тодруулбал, 3-р сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд холын замд зорчихгүй байх, мал сүргээ болзошгүй эрсдэлээс хамгаалах, бэлтгэл хангахыг зөвлөж байна.

2026 оны 02 дугаар сарын 27-ны 20:00 цагаас 28-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

Хур тунадас

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Бусад нутгаар цас орохгүй.

Салхи

Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6–11 метр.
Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14–16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур

Шөнөдөө:

  • Увс нуур, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37°С

  • Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -27...-32°С

  • Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -14...-19°С

  • Говийн бүсийн өмнөд хэсгээр -8...-13°С

  • Бусад нутгаар -21...-26°С

Өдөртөө:

  • Увс нуур, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19...-24°С

  • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17°С

  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн хойд хэсгээр 0...-5°С

  • Говийн бүсийн өмнөд хэсгээр +1...+6°С

  • Бусад нутгаар -7...-12°С

Орон нутгийн мэдээ

Улаанбаатар хот орчмоор

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй.
Салхи зүүн өмнөөс секундэд 4–9 метр.
Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -28...-30°С, бусад хэсгээр -21...-23°С,
Өдөртөө -10...-12°С хүйтэн байна.

Багануур орчмоор

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй.
Салхи зүүн өмнөөс секундэд 5–10 метр.
Шөнөдөө -33...-35°С, өдөртөө -14...-16°С хүйтэн байна.

Тэрэлж орчмоор

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй.
Салхи зүүн өмнөөс секундэд 4–9 метр.
Шөнөдөө -32...-34°С, өдөртөө -13...-15°С хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22