Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-02-27

ОХИН: ЭРЧ ХҮЧ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сайн найзууд гэдэг үргэлж түшиг тулгуур байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ өдөр үүнийг мэдрэх болно. Од эрхсийн ерөнхий чиг хандлага амар хялбар байх боловч жижиг саад бэрхшээлүүд байсаар байна. Ялихгүй зүйлд та сэтгэлээ хямраахаас сэргийл. Гэр бүлийнхээ гишүүдтэй ойр байж өөрийгөө тэдний салшгүй хэсэг гэдгийг мэдрүүл. Урлагийн тоглолт үзэн сайхан амрах нь таныг баяр хөөртэй болгоно.

Үхэр: Өнөөдөр таны хүрээллийн хүн ямар нэг маргаан дэгдээх тул сэтгэл тавгүйрхэж болзошгүй. Ухаантай байж, гэр бүлийнхэнтэйгээ тайван ярьж, зөвшилцөх нь зүйтэй. Хэдийгээр ажиллах шаардлагатай байсан ч өнөөдөр өөрийн оюун ухаан, бие махбоддоо хэрэгцээтэй амралтыг өгөхийг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн сайн хийж, зөв хооллолт сайн нойрыг чухалчил. Таны архаг өвчин буруу эмчилгээнээс илүү амьдралын хэв маяг, зуршлаас болсон гэдгийг санаарай. Амьдралдаа дүгнэлт хийж өөрт тохирсон эрүүл амьдралын хэв маягийг бий болго.

Ихэр: Өөрийн хувийн харилцааг сайжруулах төлөвлөгөө зохиож, гэр бүлийн хүмүүстэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролц. Хайрын амьдралдаа ид шидийн мэт өөрчлөлт гарна гэдэгт итгэж болно. Хайр дурлалын харилцааг сайжруулах болон алжаал ядаргаагаа тайлахад аль болох их цаг зарцуул. Мөн хууч өвчтэй хүмүүс шинэ эмчилгээний талаар судлах нь өвчнөө эдгээх боломж өгөх магадлалтай.

Мэлхий: Ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцол үүсгэх, ялимгүй маргаанаас болгоомжил. Илүү их өөртөө итгэлтэй хандлага хэрэг болно. Эелдэг бөгөөд эрч хүчтэй байвал таны аливаа харилцаа таатай сайн байна. Энэ өдөр тааруу болсон харилцаагаа эв нэгдэлтэйгээр шинээр эхлэх хүсэл төрнө. Харин бусад хүмүүсийн асуудалд хөндлөнгөөс оролцвол тэд сэтгэл дундуур байх бололтой. Үүнийг нэг их тоолгүй өнгөрөөж, том асуудал үүсгээд хэрэггүй. Хүлээсэн үүргээ сайн биелүүлж чадахгүй байгаа бол олдож буй боломжийг ашиглах уран ухаан гарга.

Арслан: Өнөөдөр өөрийн хүсэл мөрөөдлийн араас явах хэрэгтэй бөгөөд сэтгэл зовоосон асуудлаа зүгээр л хаяхыг зөвлөж байна. Нууцлагдмал, далдын зүйл сонирхох байдал нэмэгдэнэ. Шинэ зүйл судлах болно. Өөрт таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй бөгөөд хүмүүс таны эр зоригийг үнэлэх болно. Сонирхолтой санал ирж болзошгүй. Энэ нь магадгүй таны хүлээж байсан боломж ч байж болох юм. Хэрвээ та өөрчлөлт хийх хүсэлтэй байгаа бол дотоод мэдрэмжээ дагасан нь дээр бололтой.

Охин: Та амжилтдаа урамшин, эрч хүч нэмэгдэнэ. Ямар нэгэн мөрөөдлөөсөө болж та дүрэлзэж байгаагаа мэдрэх болно. Харин хамтын ажиллагаа бүтэлгүйтэж болзошгүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байвал таны одоогийн айдас түгшүүр ул мөргүй арилна. Оройг хайртай хүнтэйгээ болзож өнгөрүүл. Энэ нь хосуудын харилцааг бэхжүүлэхэд тусална.

Жинлүүр: Үр хүүхдүүдийн тань хүсэл сонирхол биечлэн туслах шаардлага үүсгэнэ. Энэ өдөр хувийн эрх ашгаа төдийлөн бодох хэрэггүй. Санаж бодсон зүйлээ ч хойш тавих шаардлагагүй. Хайр дурлалын харилцаа зарим талаар ойлгомжгүй ээдрээтэй байна. Хайртай хүнийхээ таны төлөө өөрийгөө золиослох сайхан чанаруудыг олж хар. Өөрийнхөө гаргадаг алдаа дутагдлыг ч хүлээн зөвшөөрч сур. Ялангуяа залуу хүмүүст амьдралын мөн чанарыг энгийнээр ойлгох зөвлөгөө их хэрэгтэй үе байна.

Хилэнц: Гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ажил амьдралдаа тавьсан зорилтуудаа өөрчлөх хэрэгтэй болж магадгүй. Хайртай хүмүүстэйгээ ярилцах нь цаг зав гаргаагүй, шийдэлгүй орхисон асуудлуудаа шийдэхэд тань туслах болно. Урьд нь танд тусалж байсан хүмүүсийг бүү март. Та тэднээсээ дахин тусламж хүсэх магадлалтай. Гэхдээ та хэзээ нэгэн цагт хариу барих ёстой гэдгийг бүү мартаарай.

Нум: Өнөөдөр уйтгартай санагдах тул гадагшаа явмаар санагдана. Ашигтай ажил хийх боломжтой байгаа ч болгоомжтой байгаарай. Гэр бүлийн асуудлаа тогтворжуул. Өмнөх асуудлууд сөхөгдөж гарна. Гэртээ цаг зарцуулснаар эрүүл мэнд болон мөнгө санхүүгийн хувьд ашигтай байна. Өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэтэрсэн хэрэгцээ шаардлагаасаа татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно. Гэхдээ хэт эелдэг зан чанар ч хэм хэмжээнээс давах тал бий гэдгийг санаарай.

Матар: Хэрэв та нийтэч зан чанартай байж шаардлагатай үед энэрэнгүй зөөлөн байж чадвал ихэнх хичээл зүтгэл тань талаар өнгөрөхгүй байна. Өнөөдөр ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй өдөр. Эцэг эх ойр дотнынхондоо туслахаар шийдсэн бол нэлээдгүй цаг гаргах хэрэгтэй. Бусад хүмүүс өөрийн бодлоо нэн тэргүүнд тавих тул тэвчээртэй байгаарай. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулж байна. Цэвэр агаарт зугаалах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй. Ойр дотнын найз нөхөдтэйгээ үдэшлэг зохиож болно.

Хумх: Таны төлөвлөгөөнд буруу хандлага илэрнэ. Тавьсан зорилгодоо хүрэх, ажлаа төлөвлөхөд хүндрэл гарахаар байна. Үүнээс болж үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Асуудлыг бага дээр нь дарж ав. Хайртай хүнийхээ төлөө бүгдээ зориулахад бэлэн бай. Таны нээлтэй зан илэрч хүмүүстэй ойр дотно найзлахад амархан болно. Өрөвч зөөлөн зантай хүмүүс бусдын зовлон жаргалыг ойлгоно.

Загас: Од эрхэс өнөөдөр хувийн амьдралдаа хяналттай байхыг анхааруулж байна. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэх алхам санаачлан хий. Дэмий хардалт нь бусдад буруу ойлголт өгөх болно. Гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ цагийг тайван өнгөрүүлэн, эрт унтаж амрах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22