БИЛГИЙН ТООЛЛЫН 15
2026.03.03 / МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НЭГ ЦАГААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.30-18.39
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 3 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Бага морь одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:30-18:39. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ, 03/03-ны 18:44-аас 03/03-ны 22:23 хооронд 3 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 03/03-ны 19:33-д тохиолдоно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









