Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-02

МАТАР: ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭРЧИМТЭЙ ЭХЛҮҮЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр ямар ч ажил хийсэн гайхалтай эрч хүчтэй байж чадна. Сайхан өдөр болох бөгөөд танд уйтгарлах зав гарахгүй л болов уу. Ихэнх хүмүүсийн нийгмийн идэвх сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Олон урилга хүлээж авах бөгөөд алинд нь очихоо шийдэх гэж нэлээд бодох бололтой. Таны бүтээлч байдал нэмэгдсэнээр ихээхэн амжилтад хүрэх болно. 

Үхэр: Өмч хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажил хурдан явагдах болно. Санхүүгийн мэдээлэл гэр бүлийн ажил хэргийг тань дээшлүүлэхэд тусална. Санхүүгийн шалгалт нь таны алдаа бүрийг тань илрүүлж, хэрэгтэй судалгаа шинжилгээг хийж өгнө. Хаа нэг тийшээ урт хугацааны аялалд явах бол энэ нь бүтэмжтэй байх болно. 

Ихэр: Ажил дээр тулгарах асуудлууд хангалттай толгойн өвчин болно. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Бусдад заримдаа ачаа үүрэх боломж өг. Аливаа зүйлийг хэтрүүлэх хэрэггүй. Хэн нэгэн таны амьдралд хэт оролцох нь хэцүү байх бололтой. Таны хамтрагч дарамт учруулна. Гэхдээ л та сайхан байгаа мэт харагдахыг хичээ. Бүгдтэй тэгш харилцвал энэ бүхнийг тэсэж гарч чадна. Удахгүй танд сайхан зүйлс тохиолдох болно. 

Мэлхий: Мэргэжлийн үйл ажиллагаанд авьяас чадвараа харуулах, уран бүтээлч хүмүүс амжилт олох боломж нээгдэх болно. Мөн хувийн амьдралдаа ч амжилт олох бололтой. Төлөвлөсөн ажил, түншүүдтэй хийх уулзалт бүтэж, хувийн амьдралд ахиц гарна. Албан хаагч нар цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтад хүрэх үндэс бий болно. Хувь заяанд тань хэрэгтэй өөрчлөлт гарах тухай од эрхэс сануулж байна. 

Арслан: Өмнөх ажлаа цагт нь дуусгах, шинэ адал явдал хайхыг хүсэж магадгүй. Нарийн ширийн үйл ажиллагааг сайн бодож байж шийдвэрээ гаргаарай. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүлэх зорилгоор нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Аливаа гэрээ хэлэлцээрт бүх нөөц бололцоогоо ашиглавал зөв алхам болно. Бизнесийн түншлэл байгуулахдаа бүгдийг хуулийн дагуу хий.

Охин: Таны өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Харилцаа холбоо батжих тул бусдын анхаарлыг татах болно. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах нь танд баяр хөөрийг авчирна. Зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа болон хамтарсан төсөлд гар бие оролцох нь таны нэр хүндийг өсгөх болно. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт амьдралыг илүү сонирхолтой болгох болно. 

Жинлүүр: Бусдад үзэл бодлоо тулгах гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй тул анхааралтай байгаарай. Бизнес түншлэл байгуулах яриа хэлэлцээр хурдан бас ширүүн болж өнгөрч магадгүй. Гэхдээ сэтгэлээр унах хүн нь та биш тул алдаа гаргасан ч засах боломж байсаар байна. Олон нийтийн үймээн таны санаснаас огт өөр зүг чиглэх магадлалтай. Нийтэд хандан үзэл бодлоо илэрхийлэх бол болгоомжтой байгаарай. 

Хилэнц: Одоогийн байр суурийг бататгах зорилгоор санаачилгыг гартаа авах шаардлага үүснэ. Гэхдээ хэрэгцээтэй үед аль болох төлөв төвшин байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал үр дүн сайн байх болно. Бүтээлч авьяасаа нээснээр олон шинэ санаа төрөх болно. Хамтрагчаа илэн далангүй байхад хүргэж чадвал өөртөө татах боломжтой. Шинэхэн хайр дурлалын харилцаа нь таны хүсэж байсан мэдрэмжийг өгч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийх гээд үз. 

Нум: Өнөөдөр од эрхэс ажлын бүтээмж болон бодит үр дүнг дэмжих болно. Хойш тавьсан хуучин асуудлуудаа цэгцэлж анхаарал тавихгүй орхигдсон хүмүүстэй уулз. Өмнөх асуудлаа шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, зөв хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим сонсож өөрийн оюун ухаан, сэтгэл санаагаа цэгцэл. 

Матар: Шинэ төлөвлөгөөг эрчимтэй эхлүүл. Гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг өөрийгөө албадан хийх хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлэлцээр болон аз туршсан ажилд хадгалсан нөөц бололцоогоо ашиглавал азтай байна. Гэхдээ бүгдийг хуулийн дагуу хий. Сайн уншилгүйгээр гэрээ хэлэлцээр бүү хий. Хуурмаг зан гаргах, боломжийг ашиглахгүй байх зэрэг нь таны үнэ цэнийг үгүй хийнэ. 

Хумх: Эртний мөрөөдлөө биелүүлэх хүсэл нэмэгдэх бөгөөд завгүй үедээ ч энэ тухай бодсоор байх болно. Хэдийгээр танд ажил их байгаа ч эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Амьдралын энгийн хэмнэлээс ч аз жаргалыг мэдэрч сур. Өөрт байгаа сайн сайхан бөгөөд давуу талыг олж хар. Холын аялалд гарах бэлтгэлээ эртнээс хийгээрэй. 

Загас: Хувь заяа танд амжилтад хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргаар цаг хугацаанд нь шийд. Гэхдээ нэгэн хэвийн урсгалд удвал эргэн тойрны үйл явдлуудыг анхаарч чадахгүй байж магадгүй. Таныг байнга дагадаг ахуйн асуудлуудыг бүрэн шийдэж, дутуу дулимаг бүү орхи. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00