Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-03

НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЖАВАРТАЙ ХҮЙТЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх бөгөөд энэ сарын 4, 5-нд зүүн хагаст жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

Ойрын 24 цагийн урьдчилсан мэдээ

2026 оны гуравдугаар сарын 3-ны 20 цагаас 4-ний 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор

Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Тав хоногийн урьдчилсан төлөв

2026 оны гуравдугаар сарын 5-наас 9-нийг хүртэл:

5-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан хол замд гарах, мал бэлчээх, отор нүүдэл хийхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00