Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-03

МЭЛХИЙ: ЭРСДЭЛТЭЙ ҮЙЛДЭЛ ХИЙХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хэн нэгнийг үзэн ядах, өөрт таалагдаагүй бол огт итгэдэггүй зан төвөг болно. Аливаа зүйлийг оролдохоос өмнө хийж чадахгүй гэж боддог бол өнөөдөр сэтгэлийн дарамтыг мэдэрнэ. Хэт шүүмжлэл гаргахаасаа болгоомжил. Хэдий сэтгэл тавгүй байх боловч хайр дурлалын харилцаа энэ үед тайван тогтуун байна. Сайхан нөхөдтэйгээ хамт байснаар та тайвширч эрч хүчээ сэргээж чадна.

Үхэр: Гэртээ ч ажил дээрээ ч сэтгэлийн тэнхээтэй бай. Өнөөдөр маш сонирхолтой уулзалтад уригдсан байж болох юм. Бизнесийн үйл хэрэгт сэтгэл гарга. Амжилттай байхын тулд их уншиж судлах эсвэл амьдралаа өөд нь татах зөв арга замыг олох хэрэгтэй. Итгэл даасан найз нөхөд холын замд ихээхэн түшиг болно. Найз нөхөд туслах юм бол таны амьдралд өөрчлөлт хийж чадна. 

Ихэр: Өнөөдөр аливаа үйл ажиллагаанд хандахдаа бодит байдлыг худал хуурмагаас ялгах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрч байгаа бол од эрхсийн нөлөөлөл байх болно. Өөрийгөө хэт хяналтаас чөлөөл. Цагаа зөв хуваарилах нь бусдаас онцлог, аз завшаантай байх боломжийг таны гарт өгнө. Хувийн болон албан ажлын асуудлаа зохицуулж, тэнцвэрийг барьж чадна гэдгээ харуул.

Мэлхий: Эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Зарим асуудлаас болж найз нөхөд эсвэл ажлын хамтрагчаас санхүүгийн тусламж авах бололтой. Бусдын хэцүү араншин өнөөдөр таны сэтгэл санаанд таагүй дурсамж үлдээнэ. Эрүүл мэндээ бодон хоол хүнснийхээ чанарт анхаар. Хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал болох магадлалтай. Шинэ бөгөөд чанартай бүтээгдэхүүн хэрэглэ. 

Арслан: Олон нийтийн үйл ажиллагаа болон зугаа цэнгэлд оролцох цагийн хуваарийг өөрчил. Хэрэв болгоомжгүй байх юм бол ямар нэг зүйлээс хоцорч магадгүй. Зарим хүмүүс алдар нэрэнд хүрэх гэж оролдоно. Ухаалаг байж аль болох боломжоороо улам сайжирч дэвших хэрэгтэй. Мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцан, тэдний давуу талыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ хэт их ажил төлөвлөвөл ядарч сульдана. Ажил амралтыг хослуулах нь зүйтэй. 

Охин: Од эрхэс сонирхолтой санаа амьдрал дээр биеллээ олох магадлалтай гэж зөвлөж байна. Хүсэл мөрөөдөл тань өөрийгөө хүндлэх байдалд сайнаар нөлөөлөх бөгөөд амьдралыг илүү эрч хүчтэй болгоно. Өнөөдөр өөрийн ур чадварыг дээшлүүлэх алхам хий. Бүтээлч ажилд цаг зарцуулах юм бол сэтгэл өөдрөг байж чадна. Зоригтой байж хийхийг хүссэн ч айдаг эсвэл амждаггүй байсан зүйлээ хийгээд үз.

Жинлүүр: Бодит амьдрал ба хоосон мөрөөдлөө ялгаж сур. Өнөөдөр та цаг хором бүрийг ашиглах нь чухал бөгөөд энгийн үйл явдалд ч ямар гайхалтай сайхан дурсамж болж хувирахыг анзаарах болно. Өмнө нь хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусгаж, энэ нь зүгээр зугаатай хөгжилтэй зүйл болохыг мэдэрнэ. Өөрийн татагддаг хүнтэйгээ уулзаж учрах завшаан тохиож энэ өдрийг онцгой болгоно. 

Хилэнц: Удирдлагын зүгээс та өөртөө хэрэгтээ дэмжлэгээ авч чадна. Харин сэтгэлийн зовнил болон ажлын стрессээсээ болж өдрийн турш жижиг асуудлыг томруулж бодож магадгүй. Ажил мэргэжил болон хувийн ахуй амьдралаа хооронд нь хольж хутгах хэрэггүй. Зарим зүйлийг мартаж чадвал илүү үр дүнтэй байх болно. Төрөлх зөн совингоо даган зөв арга барилаар ажилла. 

Нум: Ажил хэргийн төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ эрсдэлээ зөв тооцоолсон бол олох ашиг боломжийн байх бололтой. Таалагддаг хүмүүсийнхээ хүрээнд юм уу сайн найзтайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь таатай байх болно. Энэ өдөр танд хуучин сайхан үеэ дурсах нь аз жаргал бэлэглэнэ.Харин хайрын болзоо эсвэл ойр дотнын хүний үйлдэл урмыг тань хугалж мэднэ. 

Матар: Яарсан шийдвэрээс болж алдаа гаргах үе танд тохионо. Тэвчээртэй байх стратеги хамгийн сайн арга зам болно. Танд амар тайван байх боломж гарч ирнэ. Таагүй зүйл дээр ч тайван ханд. Мөнгөний тухай асуудалд хэт санаа тавих хэрэггүй. Өөрийгөө хүрээлэн буй хэцүү хананаас гарч гадаад ертөнцийг тань. Зарим хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлоход өөртөө цаг гарга.

Хумх: Ойр дотнын хүмүүст тань тусламж дэмжлэг хэрэгтэй болж мэдэх юм. Таны тус дэм ойр дотнын хүмүүст тань итгэл найдвар, тав тухыг өгөх болно. Хайрын харилцаандаа ач холбогдол өгөх нь үр дүнтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалын гайхалтай мэдрэмжийг мэдэрнэ. Бусдад анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ тусалснаар өөртөө ч бас таатай мэдрэмж авах болно. Болзоонд явж, романтик харилцааг үүсгээрэй. 

Загас: Улс төрийн үйл явдал болон урлаг соёлын үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой өдөр. Үнэ цэнтэй, чухал мэдээлэл танд ирэхэд хэзээд бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Хүмүүсийг нэгтгэх уралдаан тэмцээнд оролцоход таатай. Өнөөдөр тайван бөгөөд хөдөлмөрч нэгэн байх болно. Ямар ч ажлыг хийж чадах бололтой. Ажил дээрх асуудал нь аяндаа өөрөө шийдэгдэх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00