Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байна.
Зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар агаарын температур дундаж байна. Харин хур тунадас төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлдэг байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ









