2026 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хуучны найз нөхөд болон танилуудтай холбогдсоноор сэтгэл хөдөлгөсөн учрал тохиох болно. Найз нөхөд, инээд наргианаар дүүрэн сайхан өдөр байна. Биеэ байнга бариад байлгүй хааяа тохируулж, наргиж цэнгэ. Залуу насны таагүй дурсамжаа гаргахгүй байх хэрэгтэй. Хожим нь харамсахгүйн тулд өөрийн муу занг татах хэрэгтэй. Хамгийн гол нь архи дарс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй.
Үхэр: Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Хамтрагч нар гол зүйлийг таны хийх хэмжээнд хүрч гүйцэтгэж чадахгүй байж болох ч танаас илүү хийх өөр зүйл байхыг ч үгүйсгэхийн аргагүй. Мөн ямар нэг чухал үүрэг даалгавар аваагүй бол жигд хэмнэлтэй ажиллах нь зөв. Чөлөөт цагаа гэрээсээ гарч онцгой ер бусын зүйл хийж алжаалаа тайлахад зориул. Та гэр бүл болон найз нөхдөдөө цаг зав гаргах хэрэгтэй бололтой.
Ихэр: Таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд үг хэл, үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь. Хэлсэн үг тань бусдад таалагдахгүй байх магадлалтай. Мэргэжлийн ажилд албаны санал зөрөлдөөнийг үл тоо. Бүү сандар. Нөхцөл байдал анх харагдсан шигээ тийм ч аюултай бус байх бололтой. Хожим өнөөдөр хийсэн муу үйлдээ гэмших тул урьдын алдаагаа ухамсарлаж ирээдүйгээ бодох хэрэгтэй.
Мэлхий: Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа холбоо тогтоож эсвэл романтик болзоонд явах магадлалтай. Гэхдээ энэ өдөр сэтгэл санаа таагүй байгаа бол ээдрээтэй харилцаа эхлүүлэх хэрэггүй. Зарим асуудлыг зүгээр л зөнд нь орхи. Шударга бөгөөд энгийн байж чадвал амьдрал тань илүү амар байх болно. Жинхэнэ үнэн төрхийг нь харахыг хүсэж байгаа хүн тань танд тохирохгүй бол дахиад л өөр хүнийг эрж хайх бололтой.
Арслан: Нөөц бололцоогоо хэрэггүй зүйлст үрэхээс аль болох зайлсхий. Мөнгө санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах нь одоо тийм ч тохиромжтой үе биш байна. Хөрөнгө оруулах ажил одоогоор тодорхойгүй байх хэдий ч удахгүй таныг аз ивээх бололтой. Хайртай хүндээ илүү их аз жаргал бэлэглэвэл илүү ихээр хайрлуулах болно. Харин харилцаагаа шинээр эхлэх шаардлагатай болсон хосууд асуудлыг ул суурьтай авч хэлэлцэх цаг нь болжээ.
Охин: Хичээл зүтгэл, хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ. Мөн эерэг хандлага амжилтад хүргэнэ гэдгийг үргэлж сана. Таны санаснаар явахгүй байгаа ажлыг өөрчлөх хэрэгтэй байж магадгүй. Ийм нөхцөлд та шинэлэг бодлого баримтлах хэрэгтэй эсэхээ хурдан шийдэх хэрэгтэй болно. Аливаа харилцаанд ёс зүйтэй холбоотой асуудал гарч ирвэл өөрийн үндсэн ухамсар хүмүүжлийг илүү баримтал.
Жинлүүр: Өнөөдөр ажил хэргээ өөрчлөх санаачилгаас болж таагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй тул болгоомжтой бай. Сэтгэл хөдлөл ихтэй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хэрвээ эрүүл мэндийн асуудал байвал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хүндрэхээс нь өмнө эмчил. Өөртөө итгэлтэй байж, хүний үзэл бодлыг аль болох ойлго. Дотоод бодол сэтгэлтэйгээ ярьж, зөн совиндоо итгэ.
Хилэнц: Өөрт ноогдсон ажлаа хичээнгүйлэн хийж чадвал сайн үр дүн гарна. Санаандгүй алхам олон хүнийг гайхшируулна. Ажлын ур чадвар, дадал зуршлаа сайжруулах шаардлага үүснэ. Боловсрол мэдлэгээ дээшлүүлж, шинэ зүйл сурч мэдэх нь чухал байна. Харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг олон төрлийн аргаар тандахад тохиромжтой цаг үе. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, шим тэжээлтэй хоолны дэглэм барихыг зөвлөж байна. Буруу зуршилдаа хяналт тавь.
Нум: Зарим хүмүүст уйтгартай санагдах тул дуртай зүйлээ л хиймээр санагдана. Хамтын ажиллагааны бичиг цаас эмхлэх болон хууль зүйн асуудал шийдэх зэрэг нь таны сэтгэл хямруулна. Энэ нь өнөөдрийн од эрхсийн байршилтай холбоотой. Тэвчээр гарган үүрэгт ажлаа дуусгаж чадвал амарч тухлах боломж гарна. Сонирхолтой үйл ажиллагаанд хайртай хүнтэйгээ хамт явах нь ар тал чинь таарамж, нийцтэй байхад сайнаар нөлөөлнө.
Матар: Ямар ч асуудлаар элдэв дэмий гомдол гаргахаа зогсоо. Хэдий нөхцөл байдал хэцүү байх боловч тайван, шударга байдлаа хадгал. Таны сонирхлыг татахуйц байж магадгүй ажлын саналыг сайтар шалга. Хий хоосон мөрөөдлөө хойш нь тавь. Өдрийн ерөнхий хандлага таныг зөв тийш чиглүүлж чадна. Харин томоохон төлөвлөгөөг эргэн харж, шалгаж бататгах шаардлага гарч ирнэ.
Хумх: Бизнесийн асуудал ойрын үед анхаарлын төвд байх шинжтэй. Өнгөрсөнд тохиолдсон үйл явдлуудыг эргэн дүгнэж, дараагийн удаад арай илүү сайжруулах боломжийг олж хар. Шүүмжлэлээр өөрийн урам зоригийг мохоолгох хэрэггүй. Гэхдээ сайн сургамжаар алдаагаа дахин давтахгүй байхыг хичээ.
Загас: Зөвхөн цорын ганц сонголт эсвэл шийдэх боломжгүй зүйл гэж амьдралд үгүй. Үүнийг ойлговол та тайван байж, өөр ямар гарц байж болох талаар сайн бодох боломжтой болно. Од эрхсийн холимог нөлөөг өөрөө өөрийнхөөрөө байхад давж гарч болно. Аливаа зүйлийг хэтрүүлж бодох нь таныг дэмий л ядраана. Ийм үед ихэнх хэрүүл маргааныг зүгээр л энгийн зөвшилцлөөр шийдэгдэнэ гэдгийг санаарай. Бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө түрүүнд тавивал таны амьдрал ихээр хөнгөрөх болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









