Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-05

МАРГААШНААС ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээг хүргэж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч аажмаар суларч, хугацааны сүүлчээр өдөртөө дулаарах төлөвтэй байна.

2026 оны 03-р сарын 05-ны 20:00 цагаас 03-р сарын 06-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр хүрч салхилна.

Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, Идэр, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21…-26 градус, говийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3–8 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Багануур орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн.

Тэрэлж орчмоор:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2–7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

2026 оны 03-р сарын 07–11-ний өдрүүдийн цаг агаарын төлөв

3-р сарын 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орох төлөвтэй. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр байна.

Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүсийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө +2…-3 градус орчим байна.

Хугацааны сүүлчээр нийт нутгаар өдөртөө илүү дулаарах төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00