2026 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эдийн засгийн асуудалтай тулгарна. Гэхдээ өмнөх ажлын үр дүнгээр материаллаг байдлаа сайжруулж чадна. Хэцүү асуудлаа шийдэхээ түр хойшлуулахад буруудах юмгүй. Мэргэжлийн туршлага хуримтлуулах, ажил хэрэг болон амьдралаа тэр чигээр нь өөрчлөх зэрэг нь өнөөдрийн хандлага байх болно.
Үхэр: Энэ өдөр од эрхэс хүсэл зоригийг тань хурцалж, аливаа шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой цаг үе болсныг сануулна. Ойрын үед болох үйл ажиллагаа болон албан арга хэмжээнд бүхнээ зориулж, их санаачилгатаа хандсантай холбоотой ядрах боловч түүнийг арилгах боломж гарч байна. Олон нийтийн дунд байх нь таны тэсвэр тэвчээр, эрч хүчийг барах боловч сайшаал, урмын үг таныг татгалзаж чадахааргүй байдалд оруулна.
Ихэр: Ажил хэргийн асуудлаар завгүй байгаа тул эмх замбараагүй байдал үүсэж мэдэх юм. Гэнэтийн таагүй мэдрэмж илэрвэл бусдад өгч чадахгүй амлалтаа бүү өг. Ямар нэг зүйл шинээр эхлүүлэх хэрэггүй. Өмнө бөөгнөрч овоорсон ажлаа цэгцэлж, шинэ ажлаа эхлэх чөлөөтэй орон зайг бий болго. Бусдад туслах нь үргэлжид сайн үйлс байдаг ч өнөөдөр өөртөө илүү их анхаарал тавьж, бие сэтгэлээ сайн амраахыг хичээ.
Мэлхий: Гэнэтийн учрал болон санаанд ороогүй үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Өнөөдөр олон хүмүүс хайрын романст умбана. Хамгийн хашир хүмүүс ч сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Заримдаа биеэ барьсан байдлаа чөлөөлөх нь зөв байна. Завгүй өдрийн дараа сэтгэл санаагаа хөнгөн хөгжилтэй болгож сэргээхгүй бол эрч хүч барагдана. Таны зүгээс хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих хүсэл төрж магадгүй.
Арслан: Ажил амьдралын хэв маягаа санхүүдээ тохируулан шинэчил. Мэдрэмж туршлагаа хослуулж од эрхсийн нөлөөллийг эерэг болгон ажлаа амжилттай бүтээ. Гэнэтийн уулзалт болон далд эсэргүүцэлтэй тулгарна. Далд нөлөө танд зөн совингоор дамжин мэдрэгдэх болно. Энэ цаг үед таны сэтгэл санаа тавгүй байвал гадуур гарах, харанхуйд ганцаар үлдэхээс зайлсхий.
Охин: Ойр дотнын хүмүүсийн өгсөн сайн зөвлөгөө танд туслах болно. Өнөөдөр эргэн тойронд хэрэгт дуртай хүмүүс олон байх болно. Хэрвээ тэдэнд таны асуудал хамаагүй бол эелдгээр өөрөөсөө хол байхыг сануул. Нэлээд хугацаанд бодож цэгнэх боловч та хэн нэгний оролцоогүйгээр өөрийн гэсэн шийдвэрээ гаргаж чадна. Ганц бие хүмүүс найз нөхдийн зохион байгуулсан сохор болзоонд явах магадлалтай. Ямар нэгэн муу зүйл болохгүй бол та энэ уулзалтыг хөгжилтэй болж байгааг мэдрэх болно.
Жинлүүр: Аливаа үйл ажиллагаанд таагүй өдөр. Амьдралын эрч хүч өндөр бус байна. Иймээс та өөрийн авьяас чадвараа бүрэн харуулж чадахгүй байх. Хийсэн ихэнх ажил маш их хөдөлмөрөөр бүтнэ. Таны хамтрагч ч гэсэн тантай адил зүйл мэдэрч байгааг мэдээд та гайхах болно. Хэрэв та энэ байдлыг ухаалаг зүй зохистойгоор засаж чадахгүй байгаа бол бусдаас тусламж, зөвлөгөө хүсээд үз.
Хилэнц: Ажил хэрэгч санал ирнэ. Гэвч аливаа зүйлийг хэтрүүлэн бодох байдал ихсэх тул энэ нь болгоомжлох шалтгаан болно. Өмч хөрөнгөө хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа үйл явдлыг орхигдуулахгүй бай. Хэрвээ боломжтой бол азаа үз. Гэхдээ болгоомжтой бай. Бусдыг сонсож нээлттэй байвал гэнэтийн үйл явдалд бэлэн байна.
Нум: Таны хүмүүст эергээр нөлөөлдөг байдал нэр алдартай болгоно. Хэрвээ тусламж дэмжлэг хэрэгтэй бол одоо л хүмүүсээс асуух цаг. Бусдад туслах дуртай ихэнх хүмүүс ямар нэгэн зүйлийг юу ч нэхэлгүйгээр дуртайяа хийнэ. Хийж буй хүмүүнлэгийн үйлс тань таныг урамшуулж, өөртөө итгэх байдлыг тань дээшлүүлэх болно. Ганц бие хүмүүс хайр сэтгэлийн мөн чанарын мэдэрнэ
Матар: Өглөөгүүр нөхцөл байдал амар тайван байх боловч үдээс хойш ямар нэгэн маргаантай асуудал гарч ирж болзошгүй. Энэ байдал даамжирвал танд маш их ачаалал авчрах тул хурдан шийдэл гарган хэвийн байдалдаа эргэн орж болох юм. Үүний тулд та юу ч болсон тэвчээртэй байвал зохилтой. Зөв сонгосон арга барил таны алдааг засаж, хүндлэл хүлээсэн байдлыг сэргээнэ.
Хумх: Чухал асуудлаа эртхэн шийдвэл амралтын өдрүүдэд тайван амрах болно. Ямар нэг зүйлийг дараа хийхээр бүү хойшлуул. Олон хоног бодож явсан төлөвлөгөөндөө зөв хүмүүсийн оролцоог татан ав. Хэрвээ дуусгах ёстой төсөл төлөвлөгөөтэй холбоотой үйл ажиллагаа төдий л сайнгүй бол хувийн ажилдаа илүү анхаарал хандуулбал ашигтай байна. Болзоонд явах гэж байгаа бол таныг дур булаам болгодог сэтгэл татам шинж чанараа тодруул. Бусдын мэдрэмжийг ойлгохыг хичээх нь таныг эрүүл саруулаар сэтгэхэд тусална.
Загас: Байр сууриа бэхжүүлэхээр тэмүүлэх хэдий ч бүх талаар болгоомжтой бай. Ямар ч байсан өөрийгөө үзэл бодолдоо үнэнч гэдгийг харуулах хэрэгтэй. Бодит зүйлийг хэнээс ч харгалзахгүйгээр хийж чадна. Хэл амнаас болгоомжил.Эрүүл мэндээ эрхэмлэ. Өвчин тусвал дур мэдэн эмчилж болохгүй. Мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Хайрын харилцаандаа элдэв янзын учралд бүү сатаар. Ийш тийш гэгэлзэлгүйгээр хайр сэтгэлийнхээ асуудлыг шийд.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








