2026 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Харилцан ойлголцож, эв зүйгээр тохирч болох зүйл дээр харилцаагаа аль болох хурцатгахгүй байх хэрэгтэй гэдгийг ойлго. Мөн таатай уур амьсгалыг бусниулж мэдэх эмзэг асуудал хөндөхөөс татгалз. Романтик харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмэх нь хайрын холбоог бэхжүүлэхэд тусална. Таны удаан хугацааны турш хүсэж эрмэлзэж байсан нөхцөл байдал хувь хүн талаас тань ихэд хөгжүүлэх болно.
Үхэр: Хий хоосон, биелшгүй мөрөөдлөөсөө салах хэрэгтэй. Эс бөгөөс бодит байдлаас хэт тусгаарлагдаж болзошгүй. Энэ өдөр од эрхсийн нөлөөгөөр бага зэрэг ядарсан байх болно. Хайрын харилцаа төвөгтэй асуудалтай тулгарна. Зүрх сэтгэлээс илүү оюун ухаан таныг аварна. Хэрэв танд хайр дурлалын харилцаа аз жаргал өгөхгүй санагдаж байгаа бол удахгүй энэ бүхэн буруу байсныг мэдэрнэ.
Ихэр: Эрч хүчтэй байвал өөрийн ойрын хүсэл, мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Харин өмнөх хэрүүл маргаанаа үргэлжлүүлбэл хайр сэтгэлийн харилцаанд муугаар нөлөөлнө. Үр дүнд нь та л ядарна. Энэ сөрөг байдлаас зайлсхийхийн тулд олны хөлөөс зайдуу газарт очиж амрах хэрэгтэй. Эсвэл гэр орондоо ая тухтай сайхан уур амьсгал бүрдүүлж болно.
Мэлхий: Таны төлөвлөгөөний дагуу ихэнх зүйл хэрэгжих боломжтой. Элдэв хэрүүл маргаанаас хол байж, бусдын юу хэлэхийг сайн сонсож шаардлагатай бол буулт хийхэд бэлэн бай. Хийж байгаа зүйлдээ бүх эрч хүчээ шавхах нь зохисгүй тул өөрийгөө сайн цэнэ. Үзэж туулсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван гарснаа дурсах танд эрч хүч, урам зоригийг өгөх болно. Хэрэв та хүрсэн амжилтаа зөвөөр ойлгуулж чадвал тэр бүхэн үр хүүхдүүдэд чинь үр дүнтэй дурсамж болж үлдэх болно.
Арслан: Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхийн тулд маш их хүч цаг зарцуулна. Зарим үед чимээгүй байж, ажлаа түр орхин амралт ав. Сайн бодож ярихгүй бол та дотнын найз нөхдөө гомдоож мэдэхээр байна. Тууштай, уйгагүй ажиллах нь ажил хэргийн явцад сайнаар нөлөөлнө. Гэхдээ эрч хүчээ сэргээхийн тулд ажилдаа завсарлага авахыг хичээгээрэй. Эрүүл зөв хоол хүнсэнд гар татах хэрэггүйг сана. Өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Охин: Санаа зовоосон асуудлуудаа шийдэхэд их эрч хүч шаардах бөгөөд өөрийн шинэ чадвараа нээх болно. Хувийн ур чадварын ачаар шинэ санаа олно. Гэхдээ та мөд сэтгэл санааны тайван байдлыг мэдрэхгүй бололтой. Сонирхолтой үйл ажиллагаа болж магадгүй тул түүнд оролцож шинэ холбоо харилцаа, найз нөхөдтэй болох завшаан гарна. Ашигтай харилцаа холбоо танд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд сайхан боломж олгох болно. Өөрийн нөлөөллөө хадгалж зөв цагтаа хэрэгтэй газраа байхыг хичээ.
Жинлүүр: Өнөөдөр бусдыг уриалан идэвхжүүлэх чадвар сайн байна. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сурлага болон хүмүүжилд анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь зарим талаар амаргүй гэдгийг ойлгож магадгүй үе. Аль болох зөв арга барилд суралцах талаар эргэцүүлэн бод. Таны эерэг энерги өсөж буй тул үүнийг ямар нэгэн сайн үйлийг хийхдээ ашигла. Хурдан саадгүй урагшлах гэсэн хүслээс болж яаруу шийдвэр гаргах эсвэл сэтгэлийн хөдлөлдөө автах зэргээс хол бай.
Хилэнц: Амьдрах орон зайгаа баяр баясгалангаар дүүргэх зүйлийг хий. Нэр хүнд тань өсөх тул хүрээлэл өргөжиж, шинэ найз нөхөдтэй болно. Магадгүй зарим хүмүүс хайсан хайртайгаа учирна. Хувийн ух чадвараа ашиглан хойш тавьж болохгүй асуудлуудаа цэгцэл. Ямар ч зүйл харагдаж байгаа шигээ бүрэн төгс тодорхой байж чадахгүй тул аливаа үйл ажиллагаанд бодлоготой хандах хэрэгтэй.
Нум: Өөрийн оюун санаагаа цэвэрлэх, хийх үйлдлээ тунгаан бодох өдөр. Одоо хийж буй зүйл тань таны хүсэл мөрөөдөлтэй тохирч буй эсэхийг тодорхойл. Гэхдээ ажил амьдралдаа хэт сэтгэл дундуур байх хэрэггүй. Зүрх сэтгэлээ баяр хөөр, итгэл найдвараар дүүрэн байлга. Ганц бие хүмүүс романтик харилцаанд татагдан орох болно. Хайр халамжтай байвал та төсөөлж байснаасаа илүү нэгнийг олох бололтой.
Матар: Түгшүүр, нууц айдсаа тоолгүй зоригтойгоор урагшил. Санхүүгийн асуудлаа шийдэх хувийн хүслээ сайн бодож үз. Бардам зан , бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл бодол хэрэг болохгүй. Сэтгэл санаа тань тогтворгүй байна. Гэр бүлийнхэндээ цаг зарцуулж тэдэнтэй дотно яриа өрнүүл. Амьдралд бүх зүйлс өөрчлөгдөж байдаг тул орчин үеийн сэтгэлгээгээр эргэн тойрноо ойлгохыг хичээ.
Хумх: Таны амьдралын эрч хүч бусдад эергээр нөлөөлнө. Амралтын өдрөө сайн төлөвлөж, үр дүнтэй өнгөрүүл. Амарч байгаа ч та өөрийгөө ямар их зүйл хийж бүтээснээ анзаарах болно. Гадуур гарч, зугаал. Амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхгүй бол үл ойлголцолд гарч мэднэ. Үр хүүхдүүддээ анхаарлаа хандуулан, тэдний хувийн амьдралд юу болж байгааг асууж мэдээрэй.
Загас: Энэ өдөр од эрхэс таны хүсэл зорилгод таатай нөлөө үзүүлнэ. Бусдад хар буруу санахгүй байвал аяндаа амьдралын эрч хүчээ сэлбэх болно. Бусдын хүндлэлийг авахын тулд буруу зүйл бүү хийгээрэй. Хүсэл зорилгоо дагаад аз жаргалтай байгаа л бол сэтгэлээ баяр хөөрөөр дүүргэ. Хайрын хүсэл сонирхол энэ үед хүчтэй байх тул ээдрээтэй холбоо ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Харин гэр бүлийн өв хөрөнгө, өмчлөлийн асуудал таныг хайрын харилцаанаас түр холдуулж мэднэ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ








