Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-08

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурчдын мэдээлснээр ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуур дулаарах төлөвтэй байгаа бөгөөд цас ихтэй зарим аймагт шар усны үерийн эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа.

Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор цас ихтэй бүс нутгуудад, ялангуяа Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймаг, Увс аймаг, Баян-Өлгий аймаг-ийн нутгаар шар усны үер үүсэх өндөр эрсдэлтэй байгааг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.

Өнөө шөнө, маргаашийн цаг агаар

2026 оны гуравдугаар сарын 8-ны 20:00 цагаас 9-ний 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай салхилна.

Агаарын температур шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус хүрч хүйтрэх бол Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -22...-27 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус хүйтэн байх төлөвтэй. Өдөртөө ихэнх нутгаар 0...+5 градус дулаан, говийн өмнөд хэсгээр +9...+14 градус хүрч дулаарна.

Нийслэл орчмын цаг агаар

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

Багануур дүүрэг орчмоор шөнөдөө -19...-21 градус, өдөртөө 0 градус орчим байх бол Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар орчмоор шөнөдөө -22...-24 градус, өдөртөө +1...+3 градус дулаан байх төлөвтэй байна.

Ирэх өдрүүдийн төлөв

Гуравдугаар сарын 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Харин 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар болон баруун, зүүн аймгуудын зарим хэсгээр цас орж, салхи ширүүсэх төлөвтэй.

Мөн 13-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг цаг уурчид анхааруулж байна.

Салхи 11-13-ны өдрүүдэд зарим нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх бол 12-ноос эхлэн ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна. Тухайлбал баруун болон төвийн зарим нутгаар шөнөдөө -30...-35 градус хүрч хүйтрэхийг мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10