2026 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор таны эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Хууч өвчнөөс болж сэтгэл тань зовж байгаа бол зарим зүйлийг өөрчлөх талаар бодно. Энэ үед таны бие махбод сульдах боловч хэд хоногийн дараа хэвийн болно. Муу зуршлаа хаях, эрүүл мэнддээ санаа тавих зэрэгт цаг гаргах хэрэгтэй. Зохион байгуулалт сайтай байвал санхүүдээ тохируулан хэрэгтэй зүйлсээ худалдан авч чадна.
Үхэр: Биеийн болон сэтгэлийн их эрч хүч гарган элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор хамгаалж эхэл. Амьдралын зуршлаа шинэчил. Буруу зуршлаа өөрчил. Харин хэрэгжүүлэх аргаа зөв сонгоорой. Эрүүл мэндийн байдалдаа тохируулж ажил хэргээ зохион байгуул. Хэрэв хэн нэгэн тантай өдөр тутмын ажлын хуваарь, амьдралын хэв маягийн талаар санаа тавин ярилцах гэвэл үл ойшоох хэрэггүй.
Ихэр: Энэ өдөр таны бусдыг манлайлан өөртөө итгүүлэх чадвар өндөр байна. Гэхдээ арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Ямар нэг уулзалт цуглаанд оролцох үед удаан уулзаагүй нэгнийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай. Мөн зарим талаар од эрхэс тодорхойгүй нөлөө үзүүлэх тул ямар нэг мэдээллийг бусдад дамжуулахдаа анхааралтай байхгүй бол харилцаа холбоонд асуудал үүснэ.
Мэлхий: Ажлын ачааллаас болж хийж байгаа зүйлийнхээ үр бүтээлийг бууруулах магадлалтай. Зарим чухал бус ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй. Энэ нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх боломж өгнө. Хэрэгтэй арга хэмжээ авч чадвал мөнгөө дэмий урсахаас сэргийлнэ. Од эрхсийн шинж тэмдэг эвгүй мэдрэмж төрүүлж байгаа бол айдсаа дарах цаг үе. Гадаад өнгө үзэмждээ анхаарч, сайхан хувцаслахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Арслан: Одоогийн нөхцөл байдлаа өөрчлөх цаг үе. Хэзээ хаана амжилт олж болохыг ойлгоно. Боломжийг сайн хай. Гоё ганган хувцаслаж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх хандлага танд аз жаргалыг авч ирэх боловч хэт зугаа цэнгэл нь богино хугацааны дараа асуудал үүсгэнэ. Хайртай хүнээ сайн мэдрэхгүй бол сэтгэлийн түгшүүр маш хурдан нэмэгдэнэ. Сэтгэл санааны байдал олон янзын байдал руу ээлжлэн солигдсоор байх болно.
Охин: Хүмүүст амласан ажлаа гүйцээ. Харин тодорхойгүй ажлыг түр хойш нь тавьж өөрийгөө амраа. Өнөөдөр мэдрэмжтэй байж чадвал гайхалтай үр дүнг авчрах болно. Хайр дурлал эсвэл хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх гэж яарах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг хэт дагах гэж ч яарах хэрэггүй. Хариултыг өөрөөсөө олохыг хичээ. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал шийдвэр гаргахад илүү амар байх болно.
Жинлүүр: Санаа зовоосон асуудлаа шийдэхэд туслах үнэнч найз нөхөд хэрэгтэй үе. Од эрхсийн нөлөөгөөр үнэнч шударга, өөрийн байр сууриа хамгаалах зан чанар ил гаргана. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж ачаалалтай ажиллах боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал бүү зүтгэ. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой гэдгийг сана. Зөн билэг болох үйл явдлыг илүү тод билэгдэх болно.
Хилэнц: Биеийн болон сэтгэлийн эрч хүч сул байгаагаас болж уурлаж бухимдах магадлалтай. Биедээ хэт ачаалал өгөлгүйгээр, урт хугацаагаар ажиллахаас татгалзах нь таатай. Таны эрч хүч, сэтгэл санааны сул дорой байдал удахгүй сайжирна. Үнэт зүйл худалдан авахаар судалж байгаа бол энэ нь үнэхээр хэрэгтэй эсэхээ сайн тунгаан бод. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах нь гэр бүлийнхэнд тань тийм ч таатай санагдахгүй байх.
Нум: Албан ажлын бичиг хэргээ цэгцлэхэд цаг гарга. Ашигтай, зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь амжилт олоход тань чухал хөшүүрэг болох болно. Санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань таны бодож байснаас ч илүү амжилт олох болно. Эрүүл мэнддээ анхаарч дасгал сургуулилт хийхэд цаг гарга. Өнөөдөр ямар нэг юм худалдан авахдаа чанарыг нь сайн мэдэхгүй зүйлээ бүү ав.
Матар: Ажлын нөхцөлөө сайжруулж чадалгүй өдийг хүрсэн бол яг одоо цаг нь ирсэн байна. Гэхдээ бэлэн болоогүй бол хэт өндөрт хүрэх гэж оролдсоны хэрэггүй. Ажлын байран дээр хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулсан бол өөрийгөө өмөөрч тэмцэлдэх хэрэггүй. Хэн нэгэн танд муухай зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Нөлөө бүхий хүмүүсийн дунд биеэ барь. Санхүүтэй холбоотой бодит нөхцөл байдалдаа санаа зовоод байх шаардлага байхгүй.
Хумх: Өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч санаачилга зэрэг сайн байна. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж эхлэх цаг таны хувьд хэдийн иржээ. Худалдаа наймаа хийх бол ашиг алдагдал хир ирэхийг тооцоолон орлогын хэмжээгээ сайтар хянаарай. Хайр дурлалын харилцаанд сайн тохиолдол болох магадлалтай. Өөрт таалагдах хүнтэйгээ уулзаж учрах завшаан тохиох нь энэ өдрийг онцгой болгоно. Хайр дурлал тань бүхнээс чухал зүйл болж хувирна.
Загас: Хэн нэгэн танд бизнесийн санал тавих бөгөөд энэ нь үнэхээр таны сонирхлыг татсан зүйл байна. Үүний ачаар төсөл төлөвлөгөө тань амжилттай хэрэгжих бөгөөд амжилтад хүрэх шинэ өөрчлөлтийг бий болгоно. Өөрийн бэрхшээлийг бусадтай хуваалцаж зүрх сэтгэлээ тайтгаруулах хүсэлтэй байсан ч хувийн нууцаа итгэлтэй хүнд ч ярилцахдаа болгоомжтой бай. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо биеэ авч явах байдлаасаа болж стресст орж магадгүй. Иймээс сайн бэлтгэж, найз нөхдөөсөө тусламж ав.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ









