Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-10

ЗАРИМ НУТГААР ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ирэх өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цаг агаар огцом өөрчлөгдөж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байна. Ялангуяа баруун болон төвийн аймгуудаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэх тул малчид, иргэд, тээвэрчид онцгой анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Хүчтэй салхи, шуурганы анхааруулга

Гуравдугаар сарын 11-нд Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй салхи шуурна. Мөн 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи ширүүсэх төлөвтэй байна.

Харин 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг даван ширүүснэ. Үүний зэрэгцээ Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурах бол 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурах юм.

Мөн 12-ны өдөр Төв аймаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулга

11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд төвийн болон говийн аймгуудын хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Мөн өмнөд нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна.

Үүний улмаас зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх бөгөөд ихэнх нутгаар агаарын температур 10-20 градусаар огцом хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Ойрын 24 цагийн мэдээ

2026 оны гуравдугаар сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгаар өдөртөө секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг давж ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур шөнөдөө ихэнх нутгаар -7-оос -25 градус хүйтэн байх бол өдөртөө нутгийн байдлаас шалтгаалан -13 градусаас +18 градус хүртэл дулаан байна.

Улаанбаатар хот орчимд

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Багануур орчмоор шөнөдөө -17…-19 градус, өдөртөө +4…+6 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор шөнөдөө -17…-19 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

5 хоногийн төлөв

Гуравдугаар сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудаар бороо, нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудаар секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг давж ширүүсч шороон шуурга шуурна.

Мөн 12-ноос эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, зарим хөндий, уулархаг нутгаар шөнөдөө -33…-38 градус хүрч, өдөртөө -19…-24 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байна.

Хүчтэй салхи, шуурга, огцом хүйтрэлтийн үед малчид, иргэд, жолооч нар аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол анхаарч байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00