Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-11

ОХИН: АЛИВАА ҮЙЛ ЯВДАЛД БЭЛТГЭЛТЭЙ БАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны дур булаам байдал нэмэгдэж байна. Өмнөхөөс илүү эрч хүчтэй байх болно. Энэ давуу талаа ашиглан амьдралдаа чухал гэсэн өөрчлөлтийг хий. Өөрөөрөө байж хэн нэгнийг дуурайх гэж бүү оролд. Өөрийн итгэл үнэмшлийг гаргаж илэрхийлэх нь амархан зүйл мэт санагдана. Түншийнхээ хариу үйлдэлд сайн анхаар. Тэд асуудлыг хэлэлцэж байх үед таныг сонсохгүй байж болох юм. Өөрийгөө зөв аргаар хамгаал. 

Үхэр: Өндөр амжилт гаргаж буй хүмүүс сайн боломж олж харах гүйлгээ ухаантай байна. Түншүүдийн харилцаа онцгойрно. Харилцаанд өөрчлөлт гарч болно. Таны хайрын харилцаа нэг хэсэг бүрхэг байна. Хосууд санал бодлоо хуваалцсанаар харилцаанд шинэлэг нөхцөл байдал үүснэ. Эргэн тойрны хүмүүстэй эвтэй байхгүй бол тэд асуудлыг хурцатгаж мэднэ. 

Ихэр: Сонирхолтой арга хэмжээнд оролцоход сайхан байх ч илүү нээлттэй байх хэрэгтэй болно. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаанд яриа хэлэлцээр хийхдээ өөрийнхөө байр сууринд баттай зогс. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэр. Дараагийн удаа юу хийх хэрэгтэйг урьдчилан тодорхойл. Таны шийдвэр гаргахад уур бухимдал болон өөр таагүй хүчин зүйл нөлөөлөхөөс болгоомжил. 

Мэлхий: Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлууд бий болж нөхцөл байдлыг нэлээд тогтворгүй болгох бололтой. Хэдийгээр хэцүү байх боловч та юу хийхийг хүсэж байна түүнийгээ л хийхийг хичээ. Ямар ч байсан тодорхой нэг алхам хий. Өөрийгөө зугаацуулах газар луу яв. Энэ нь таныг баяр хөөртэй болгох болно. Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ажил болон сургуультайгаа ойр байшин худалдаж авснаар зарим нэг асуудал аяндаа шийдэгдэх болно. Өнөөдөр ямар нэг яаруу шийдвэр гаргахаас сэргийл. 

Арслан: Таны бодол санаа санхүүгийн асуудал дээрээ төвлөрч, мөнгө олох хамгийн сайн арга замыг хайна. Хайртай хүнээ баярлуулах бэлэг сэлт эсвэл хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Хэн нэгэн танд тусламжийн гараа сунгана. Харилцаа холбоо чухал ач холбогдолтой байх болно. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөг анхааралтай сонсох хэрэгтэй болно. Зарим хүмүүс аяллаар гадаад улсыг зорих бололтой.

Охин: Өөрийн зорилго болон хүсэл мөрөөдлөө дахин харж, өөрчлөх хэрэгтэй үе. Аливаа үйл явдалд бэлтгэлтэй бай. Өнөөдөр та хайрлан энхрийлэх хүслээ илэрхийлж болно. Энэ үед та өөрийгөө сайн анзаарах нь ирээдүйн амьдралд чинь хэрэг болно шүү. Өдөр тутам хийдэг зүйл тань улиг болох юм бол амьдралын чухал гэрэл гэгээтэй тал бүдгэрэх шинжтэй байна.

Жинлүүр: Од эрхсийн нөлөө таныг сэргэлэн цовоо байлгаж, энэ байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Нөхцөл байдал таныг биеийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг сануулж байгаа бөгөөд ийм хүмүүс эрч хүчээр дүүрэн байна. Чухал үйл ажиллагаа зохиож байгаа хүмүүс хэн нэгнээс тусламж хүлээн авна. Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан олон нийтэд өөрийгөө мэдрүүлэх болно.

Хилэнц: Сонирхолтой уулзалт, худалдан авах үйл ажиллагаа явагдана. Энэ өдөр таны байгалиас заяасан мэдрэмж өндөр байна. Уран бүтээлч хүмүүсийг амжилт хүлээж байна. Өөрийгөө хөгжүүлэх тохиромжтой цаг мөч. Өөрийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлэх үе. Гэхдээ чухал үед зөвхөн өөртөө л найдах шаардлагатай тулгарна.

Нум: Өнөөдөр албан бичигт хариу өгөх, тайлбар бичих зэрэгт их цаг орно. Юу чухал гэдгийг ухамсарлаж, өөрийн үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй үе. Од эрхэс танд албан тушаал болон бизнесийн ахиц дэвшлийг өгч байна. Иймд од эрхсээс өгч буй бэлгийг хүлээж авахад бэлэн бай. Мөн өмнөх зарим зүйлсийг уучлах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэдгийг ухамсарла. Өөрийгөө хянах чадвараа алдахгүйн тулд төлөв даруу байх хэрэгтэй. 

Матар: Таны материаллаг ашиг сонирхол, баяжих хүсэл тэмүүлэл тань нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах боломжийг хааж бооно. Үүнээс болж чухал хүмүүсээ өөрөөсөө өөрийн мэдэлгүй түлхэнэ. Маргаан гарвал буулт хийх арга замыг хай. Ингэвээс бүх зүйл аяндаа урьдын хэвэндээ орно. Хувийн эрх ашгаа хойш нь тавихыг хичээ.

Хумх: Өнөөдөр хоёрдмол уур амьсгал зонхилох төлөвтэй тул өөдрөг, өөртөө итгэлтэй байхыг шаардана. Энэ нь аливаа харилцаанд ижил тэгш хандах боломжийг өгнө. Өөрийн зөн совингоо дагаснаар та зорилгодоо хүрч чадна. Гэхдээ бас хамтрагчийнхаа хүслийг тооцоолох хэрэгтэй. Хамтран ажилладаг түнштэйгээ харилцан эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд гэрээ хэлэлцээрийг хууль ёсны дагуу байгуулах хэрэгтэй.

Загас: Өглөөнөөс эхлэн завгүй байх тул анхаарал сайн төвлөрөхгүй. Та хүлээсэн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах хэрэгтэй бололтой. Эрүүл мэндийг анхаарах өдөр. Од эрхсийн ивээлээр та энэ өдөр урьд урьдынхаасаа илүү мэдрэмжтэй байна. Найз нөхдийнхөө хүрээнд уулзалт зохион байгуулж дуртай сэдвээрээ хууч хөөрөн тухлаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00