Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-12

ИХЭНХ НУТГААР 10–20 ГРАДУСААР ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд зарим нутгаар цасан шуурга шуурч, салхи ширүүсэх талаар анхааруулга гаргалаа. Тодруулбал, гуравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд болон Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн 13-ны өдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулжээ. Үүний улмаас зарим газарт үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байна. Түүнчлэн ихэнх нутгаар агаарын температур 10–20 градусаар огцом хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын нөхцөлд тохируулан болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Өнөө шөнө, маргаашийн цаг агаар

2026 оны гуравдугаар сарын 12-ны 20:00 цагаас 13-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг байна. Шөнөдөө төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй бол өдөртөө зүүн аймгуудын зүүн хэсгээр үргэлжилнэ.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6–11 метр, харин говь, талын бүс нутгаар түр зуур 16–18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар -27…-32 градус хүрч хүйтэрнэ. Харин говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -8…-13 градус, харин говийн өмнөд хэсгээр -3…+2 градус орчим байна.

Улаанбаатар хот орчмоор

Нийслэл орчимд үүл багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Шөнөдөө эрс хүйтэрч Яармаг–Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Харин Багануур орчимд шөнөдөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурах бол Тэрэлж орчимд цас орохгүй, салхи харьцангуй бага байх төлөвтэй байна.

Ирэх тав хоногийн төлөв

Гуравдугаар сарын 14–18-ны өдрүүдэд зарим нутгаар цас орж, салхи үе үе ширүүсэх төлөвтэй байна. Тодруулбал:

  • 14, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр

  • 17-нд төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар

нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн 16, 17-ны өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 16–18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Температурын хувьд 14, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говийн өмнөд хэсгээр өдөртөө +4…+9 градус хүртэл дулаарах бол 16-нд хойд нутгаар, 17-нд зүүн нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Иймд иргэд, жолооч нар цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, малчид мал сүргээ шуурга, хүйтрэлээс хамгаалах арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00